ШШГЕГ-ын харьяа Мааньтын хорих 415 дугаар ангиас өнгөрсөн шөнө дөрвөн хоригдол оргосон тухай баттай эх сурвалж мэдээллээ.
Хоёр метр гаруй өндөр бетонон хашаатай, орчин үеийн дохиолол хамгаалалттай, чанга дэглэмтэй хорих ангиас 2010 оны аравдугаар сард гурван хоригдол оргож, асуудал үүсгэж байсан.
Тэгвэл өнгөрсөн шөнө оргосон дөрвөн хоригдлын гурвыг нь бариад байгаа юм байна. Харин үлдсэн нэг хоригдол олдохгүй байгаа бөгөөд улс даяар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн сурагтай. Одоогоор хоригдол оргосон тухай мэдээллийг нууж байгаа бололтой. Хоригдлууд хэд орчим насны, ямар хэргээр чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байсан талаар тодорхой мэдээлэл алга байна.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар өчигдөр орой 23:00 цагийн үед цагдаа нар яаралтай ажиллагаанд гарч, түргэн авсан сурагтай. Түүнээс үзвэл хоригдлууд 23:00 цагаас өмнө оргосон байж магадгүй байна.
Н.Болд /www.mminfo.mn/