logo
 Хятад улс Японтой маргаантай байгаагаас үүдэн Олон улсын ваютын сан, Дэлхийн банкны чуулганд оролцсонгүй

Хятад улс Японтой маргаантай байгаагаас үүдэн Олон улсын ваютын сан, Дэлхийн банкны чуулганд оролцсонгүй

2012/10/11
Япон улс Хятадын сангийн сайд Се Сюйжэнь Токиод ОУВС, Дэлхийн банкны намрын чуулганд оролцохгүй байгаад гүнээ харамсаж байна гэж Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фузимура мэдэгдэв.Албан ёсны хулбараас харахад хятадын сайд 2ажлы нь цаг хуваар маш шахуу» учир Токиод очоогүй .

Гэвч энэ нь Хятад Японы хоорондын харилцаа хурцдаснаас хойшхи эсэргүүцлийн томоохон ажиллагаа болсон шиг байна. Хятадын Төв Банк болон Аж үйлдвэр-худалдааны банк, Барилгын банк, Хөдөө аж ахуйн банны тэргүүн нар Токиод оны банкны томоохон арга хэмжээнд оролцохгүй байна. Албан ёсны Синьхуа агентлангаас сангийн сайд болон дээрх банкуудын тэргүүн нар Токиод очоогүйг дипломат арга маягаар тайлбарлав.

Банкууд өөрсдийн ажлын цаг хуваарь, форумын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнөөс шалтгаалан Олон улсын валютын сан, Дэлхийн банкны чуулганд оролцох эсэх шийдвэр биеэ дааж гаргадаг гэж агентлаг мэдээлэв. Харин оролцохоос татгалзасан шалтгаан ил тод байна .

«Хятад улсаас Япон Сэнкаку (Дяоюйдао) олтригийн хэдэн арлыг улсын мэдэлд хураасанд тун зохисгүй хандаж байгааг практикын ба суртал нэвтрүүлгийн арга хэмжээнүүд нотлон харуулж байна. Хятадын ирээдүйн удирдагч Си Зиньпин энэ үйл явдлын хошин тоглоом гэжээ. Бээжин хоёр орны харилцаа хурцдсан нөхцөлд бүр эдийн засгийн хориг тогтоож Токиод дургуйцснаа харуулж байна. Жишээ нь Хятад Японоос нийлүүлсэн бараа таваарыг нарийн шалгаж байна.Энэ нь гаалийн хянан шалгах ажиллагааг удаашруулж байна. Хятадын талаас зөрчил гарахгүй байгаа боловч японы компаниуд хохирол хүлээж байна» гэв.

Хориг Хятад дахь японы авто машин үйлдвэрлэгчдэд цохилт өгөв. Улс төрийн хямрал японы машины эрэлтийг тус улсад 50 хувиар багасгав. Хятадын 60 мянга гаруй аялагч японы бодлогыг эсэргүүцэж, тус улсад очиж аялахаас татгалзав. Бээжин, Токиогийн хоорондын харилцаа хүйтэрсний хор холбогдолыг бүрэн дүгнээгүй бололтой.

Энэ нь стратегийн хоёр уршигтай болж мэднэ. Хятадын эдийн засгийг шинэ технологиор хангахад нөлөөлөх бололтой. Түүнчлэн олон улсын уур амьсгал, дэлхийн эдийн засгийн байдалд хэр нөлөөлөх нь тодорхой биш байна. Дэлхий солиорсон шиг байна. Эрх баригчид, хүмүүс харилцаа холбоог бэхжүүлж, хурц асуудлыг шийдвэрлэхийн оронд бие биеэ яаж шийтгэхийг бодох болсон. Хэн нэгэн зүй ёсоор шийтгэх нь ч дэлхийд тун аюултай хандлага бий болсон юм. Дэлхийг урагш ахихаас сөргөлдөөнийг ширүүсгэх тийш эргүүлж байна. Энэ нь Хятад, Японы хоорондын харилцааны хямралын ноцтой хор уршиг. 
Японы үйлдвэр худалдааны бүлгийнхэн түгшүүр зарлаад байна. Өчигдөр Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч Хиромаса Енэкура Японы томоохон сөрөг Либерал-ардчилсан намын удирдагч Синзэ Абэтай уулзаж, япон-хятадын харилцааг сайжруулахыг шаардав. Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны удирдлага юуны түрүүнд эрх баригч Ардчилсан намтай биш сөрөг намын тэргүүнтэй уулзсанд шинжээчид анхаарлыг хандуулав.

Энэ нь Японы улс төрийн амьдралд болсон маш ховор үзэгдэл юм. Мөн уулзалт либерал-ардчилсан нам засгийн эрхэнд гарснаас хойш Хятадтай харилцаа сайжрана гэж бизнес найдаж байна. Японы сөрөг намын төлөөлөгчид л хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор Бээжинд зохион явуулсан арга хэмжээнд оролцсон японы ганц зочид болсныг ажиглагчид тэмдэглэв. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш