logo
Грекийн иргэд канцлер Меркелийн айлчлалыг эсэргүүцэн жагслаа

Грекийн иргэд канцлер Меркелийн айлчлалыг эсэргүүцэн жагслаа

2012/10/12
Грекийн эдийн засгийн хямрал даамжирч байгаатай холбогдуулан Германы Канцлер Ангела Меркел Грект айлчиллаа. Түүнийг эрх баригчдынхаа эдийн засгийн хатуу бодлого явуулж байгааг эсэргүүцсэн, уурлаж бухимдсан жагсагчид угтан авсан байна. Европын Холбоо, цаашлаад Герман улсын шахалтаар Грекийн эрх баригчид бүсээ чангалах, эдийн засгийн  бодлого явуулах болсон нь иргэдийн орлого болон ажлын байрыг хорогдуулсан гэж жагсагчид үзэж байгаа юм. Грекийн иргэд эдийн засгийн хямрал болоод тэдний амьдрал хүнд болсонд Германыг буруутгаж байгаа юм. Канцлер Ангела Меркел Грекийн эрх баригчдыг эдийн засгийн талаар авч хэрэгжүүлж байгаа бүсээ чангалах бодлогоо үргэлжлүүлэхийг уриаллаа. Тэрээр “Европын Холбоонд зөвхөн ганц улс эдийн засгийн хүнд байдалтай байгаа юм биш. Бусад улс орнууд ч мөн эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй тулгараад байна. Бид бүгд эдийн засгийн хямралаас гарахаар чармайж байна. Төсвийг танах эдийн засгийн хатуу хүнд бодлого нь Грекийн цаашдын хувь заяанд ашигтай. Грек энэ хүнд замыг сонгосноор өрөөс сална. Эдийн засаг тогтворжино” гэжээ. Жагсагчид дэлхийн 2-р дайны үеийн Нацист Германы далбаа лоозон өргөж, Нацист Герман офицерын хувцас өмсөн Меркелийн айлчлалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэд Германыг нацист Германы харгис хатуу бодлого явуулж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 60 мянга орчим юулгүй хүчний албан хаагчид Грекийн нийслэл Афины төв талбайд Меркелийн айлчлалыг аюулгүй байдлыг сахиулж байна. Грекийн эдийн засаг сүүлийн хэдэн жилд өөдлөөгүй. Европын Холбооноос гарах үгүй дээрээ тулаад байгаа. Учир нь Грек хямарвал араас нь дагаад Португаль, Испани, Ирланд улсууд хямрах гээд байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш