logo
Bae системс болон eads компаниудыг нэгтгэх оролдлого  бүтэлгүйтлээ

Bae системс болон eads компаниудыг нэгтгэх оролдлого бүтэлгүйтлээ

2012/10/12
Их Британид байрладаг байлдааны онгоц болон батлан хамгаалах салбарын бусад нисдэг техник хэрэгсэл үйлдвэрлэдэг BAEсистемс компани болон иргэний агаарын тээврийн Эйрбас онгоц үйлдвэрлэдэг EADS компани нэгдэж, хүчирхэгжихээр яригдаж байсан. Уг 2 компани нэгдсэнээр АНУ-ын агаарын хөлөг үйлдвэрлэдэг “Бойнг” компантай өрсөлдөхүйц хүчирхэг болно гэж нэгтгэхийг дэмжсэн хүмүүс.  Гэхдээ 2 компанийг нэгдэхийг хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчид нь төдийлөн дэмжихгүй байсан. Олон хоног хэлэлцсэний эцэст компаниудыг нэгтэх шийдвэр дэмжигдэлгүй тус тусдаа үлдэхээр болжээ. Эйрбас онгоц үйлдвэрлэдэг EADS компанийн хувьцааг Франц, Герман, Испани улсуудын засгийн газар эзэмшдэг. Харин BAE нь Их Британид байрлаж, АНУ-ын гэрээ захиалгаар байлдааны агаарын хөлөг үйлдвэрлэдэг компани юм.BAE-ийн удирдлагууд 2 компани нэгдсэнээр байлдааны онгоц болон иргэний агаарын тээврийн онгоц хоёуланг үйлдвэрлэж, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж, үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмжинд шинэчлэлт гарна гэж үзэж байсан юм.  Гэхдээ улс төрийн хувьд бүтэхгүй байсан юм байна. Хэдийгээр онгоц үйлдвэрлэдэг компаниудын дотоод хэрэгт Европын 3 улсын засгийн газар хөрөнгө оруулагчдын хүсэлтийг харгалзалгүй компанийн дотоод хэрэгтэ хэт оролцож, байна гэж шүүмжилж байсан боловч EADS компанийг Франц, Герман, Испани улсуудын засгийн газар байгуулсан. Тэдэнд компанийг нэгтгэх нэгтгэхгүй нэгтгэхгүй байх эрх байгаа юм. Гэхдээ газар зүйн хувьд ч эдийн засгийн бүтээмжийн хувьд ч эдгээр компаниуд нэгдэх боломжгүй байсан гэж шинжээчид сүүлд нь үзэж байна. Батлан хамгаалах салбар засгийн газрын мэдэлд байдаг. Зүгээр автомашин, эм бэлдмэл үйлдвэрлэдэг компанийг бодвол батлан хамгаалах салбарын үйлдвэрүүд улсын мэдэлд байх ёстой. Маш болгоомжтой хандах ёстой салбар юм. Ямартай ч BAE системс компани болон иргэний агаарын тээврийн Эйрбас онгоц үйлдвэрлэдэг EADS компаниуд нэгдэж АНУ-ын эсрэг, Бойнгийн эсрэг Европын хүчирхэг компани байгуулах гэсэн оролдлого бүтэлгүйтлээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш