Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээр нүүрсний олборлолт, нийлүүлэлт 5.4 хувиар эрс өссөн дүр зураг гарсан бол цөмийн олборлолт 4.3 хувиар буурчээ.
Энэ нь нүүрс дэлхийн эдийн засгийн үндсэн тулгуур болж, 2011 он эрчим хүчний жил болсон талаар шинжээчид ярьж байна. Атомын энергийн олборлолт буурахын хэрээр эрчим хүчийг нүүрснээс гарган авах оролдлого дэлхийн өнцөг булан бүрт амжилт дагуулж байгаа юм. Жишээлбэл, Япон улс цөмийн реакторын үйл ажиллагаагаа 44.3 хувиар буюу бараг тэн хагасыг нь, Герман улс 23.2 хувиар тус тус бууруулжээ.
Учир нь цөмийн эрчим хүчний салбар хүн төрөлхтөнд асар их хөнөөл дагуулж болохыг Фүкүшимагийн цацраг идэвхжилтийн тархалт харуулсан. Хурдацтай өсөх эдийн засгийн гол тулгуур болж буй уг түүхий эд эрчим хүчний цоо шинэ баялгийг бүтээж эхэлжээ.
Дэлхийн улсуудаас Хятад нүүрсний салбараа 9.7 хувиар өсгөж чадсанаар шинэ амжилт тогтоов. Түүнчлэн дэлхийн нүүрсний хэрэглээ 6.1 хувиар өссөн. Үндсэндээ уг тооны ихэнх хувийг Хятад дангаараа бүрдүүлжээ. Шинжээчид газрын тосны хэрэглээ дэлхийд жил ирэх бүр нэмэгдэж байгааг онцлов. Дэлхийн эрчим хүчний 33.1 хувийг “хар алт” дангаараа бүрдүүлж байна.
Гэхдээ нефтийн ханш биржүүд дээр хамгийн савлагаатай байдаг нь асар их алдагдал, эрсдэл дагуулж явдаг. Статистикаас харахад 1965 оноос хойш олон улсын зах зээл дээр газрын тосны хэрэглээ үлэмж нэмэгдсэн. Гэхдээ хүн төрөлхтөн газрын тосноос өөр эрчим хүч гарган авах гарц олсон нь нүүрс, нарны эрчим хүч. Дэлхийн эрчим хүчний 0.7 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байгаа. Энэ тоо 2010-2011 оны хооронд 2.1 хувиар өсчээ.
Түүнчлэн салхины цахилгаан үүсгэвэр 25.8, нарны эрчим хүч 86.3 хувиар нэмэгдсэн байна.
Т.Батсугар