logo
Самрын хэргээр хятадуудаас 40 сая төгрөгийн хахууль авсныг тогтоов

Самрын хэргээр хятадуудаас 40 сая төгрөгийн хахууль авсныг тогтоов

2012/10/12

Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн цагдаагийн ахлах нарын хятадуудаас онц их хэмжээний хахууль авсан хэргийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба таван сар шалгаж дуусчээ. Тиймээс тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн лхагва гарагт Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн алба хаагчид олон тонн самрыг Хятад улс руу гаргаж, 40 сая төгрөгийн хахууль авсныг нь тогтоогоод байгаа. Түүнчлэн дээрх хэргийн улмаас долоон алба хаагч Цагдан хорих төвд хоригдоод байгаа юм байна.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш