Нийслэлийн авто замын ачааллыг багасгах зорилгоор хэрэгжүүлж буй авто машины дугаар хязгаарлалттай холбоотойгоор иргэд шинэ хүнс хэрэглэж чадахгүй байна гэсэн гомдол ирсээр байгаа аж.
Тодруулбал, үйлдвэрлэгч нар бэлэн бүтээгдэхүүнээ өдөр, өдөрт нь иргэдэд хүргэх боломжгүй болжээ. Учир нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд том, жижгээсээ хамаарахгүйгээр түгээлтийн машин дугаар хязгаарлалтын улмаас явж чадахгүй байгаа юм. Тиймээс компаниуд тодорхой хэмжээний алдагдал хүлээж аж. Ийнхүү дугаарын хязгаарлалт хийснээр өдөрт дунджаар 60 мянган машин замын хөдөлгөөнд оролцохгүй байгаагийн 3-4 хувь нь уг хүнсний үйлдвэрүүдийн машин юм байна. Тиймээс дугаарын хязгаарлалттай холбоотой НИТХ-ын тогтоолд аж ахуйн нэгж, үйлдвэрийн газруудын түгээлт, тээвэрлэлт, хүргэлтийн автомашинуудыг хамруулах шаардлагатай байгаа тухай санал МҮХАҮТ-д иржээ.
Ж.Болор