“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг тус компанийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцээд, түүнийг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо.
Я.Батсуурийн хувьд 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан, Дипломатч хүн. Тэрээр “Дорноговь сан”-гийн тэргүүн, Монголын Морин спорт, Уяачдын холбооны дэд тэргүүн, Монголын шагайн харвааны холбооны тэргүүн зэрэг албан тушаалыг хашдаг бөгөөд ийнхүү “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахаар болж байна.
Д.Сувд