УИХ-ын дэд дарга С.Баярцогт “Эмнести Интернэшнл” байгууллагын Лондон хотноо байрлах Олон Улсын нарийн бичгийн дарга нарын газрын Хөдөлгөөнийг бэхжүүлэх асуудал эрхэлсэн Тэргүүн захирал ноён Колм О Куаначайн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Ноён Колм О Куаначайн манай улсад энэ сарын 08-наас 12-ны өдрүүдэд айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд УИХ-ын дэд дарга С.Баярцогттой уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцсны зэрэгцээ Эмнести Интернэйшнл байгууллагаас гаргасан “Монгол Улс 2012-2015 онд ажиллах УИХ-д санал болгох хүний эрхийн хэлэлцэх асуудал” баримт бичгийг гардуулан өглөө.
Монгол Улсын хүний эрхийн үндэсний үзүүлэлтийг сайжруулах, зөвхөн өөрийн орноор хязгаарлахгүй хүний эрхийг дээдлэн, хамгаалах явдлыг тууштай сахигч болохоо нотлон харуулахыг УИХ-ын гишүүдэд уриалж байна гэдгээ уулзалтын үеэр ноён Колм О Куаначайн илэрхийлж байв.
Уг баримт бичигт Цаазаар авах ялыг хуулиаасаа хасах, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий харьцах, ял завших явдалтай тэмцэх, Монгол Улсаас Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай хууль тогтоомж батлах, Ялгаварлан гадуурхахтай тэмцэх, газар чөлөөлөлт, нүүлгэн суурьшуулалт, нөхөн олговрын тухай хуулиуд нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээтэй нийцсэн байдлыг хангах, Чанартай хүний эрхийн боловсролоор хангах зэрэг асуудлуудыг тусгажээ.
Д.Сувд