УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж, гишүүд дээрх хуулийн төслүүдтэй холбогдуулан саналаа хэлж байна. Санал хэлсэн гишүүдийн дийлэнх нь ирэх оны төсөв хүн төвтэй төсөв болж чадсангүй гэсэн шүүмжлэлийг хэлж байв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, энэ төсөв дарга төвтэй төсөв байна. Төсвийн ерөнхийлөн захирагчид зориулсан төсөв болж. Энэ төсвийн бодлогоос харахад далд эдийн засагтай хэрхэн тэмцэх нь харагдахгүй байна. Монгол Улсын далд эдийн засгийг Дэлхийн банк 31 хувь гэсэн. Яг үнэндээ бол далд эдийн засаг 50 хувь давсан. Монополийг яаж задлах талаар ямар ч бодлого энэ төсөвт алга. Манай төсвийн эх үүсвэрийг бүрдүүлдэг хэдхэн том компани байгаа. Тэр компаниуд тухайн зах зээлийнхээ 30-аас дээш хувийг монополдчихсон гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, энэ төсөв бүхэлдээ шинэчлэлийн төсөв байх ёстой. Засгийн газрын шинэчлэлтэй ч холбоотойн дээр парламентаас төлөвлөсөн төсвийн шинэчлэлийг хийж эхлэх ёстой байсан. Ард иргэд, хүндээ хандсан байдалтай төсөв болж чадаагүй гэдгийг хэлмээр байна. Өмнөх Засгийн газрын хүрсэн түвшнээс ухрах хандлагатай болсон байна. Эмч, багш нарын цалин, тэдэнд үзүүлэх тусламжийг хасах маягийн юм яригдаад байна. Дээр нь энэ төсөвт олон ойлгомжгүй зүйлүүд ч байна. Шинэчлэлд гээд 54 тэрбум төгрөг тавьчихсан, задаргааг нь гаргаагүй. Тиймээс энэ задаргааг гаргах ёстой гэлээ. Түүнчлэн ирэх оны төсвийн төсөлд сайн талууд байгааг ч Д.Дэмбэрэл гишүүн хэлж байлаа. Тухайлбал: ирэх оны төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас хэтэрхгүй байхаар тусгасан нь Төсвийн тогтвортой байдлын хуультай нийцэж байгаа авууштай тал гэдгийг онцлов.
М.Зоригт гишүүн, анзаараад байхад сонгуулийн өмнөх жил урьдах эрх баригчид хэт хөөстэй төсөв баталдаг. Он дамжиж ирсэн маш олон тооны өрөнд мөнгө явдаг. Шинэ санаанд хөрөнгө ноогддоггүй. Засгийн газрын гишүүдийг сонсоод байхад 5 дахь төсвийн төсөл баталдаг байх санаа гаргаж байна. Энэ 5 дахь төсөв гэдэг нь бүтэн 4 жилд юу хийхээ баталдаг байх нь зөв юм гэж бодож байна. Энэ 5 дахь төсөвтөө багтаан жил жилийн төсвөө хийдэг байх хэрэгтэй гэсэн санал хэлсэн бол С.Бямбацогт гишүүн, шинэ төсөв орж ирж чадсангүй. Төсвийн хууль зөрчиж 50 гаруй тэрбум төгрөг суулгаж оруулж ирсэн. Ийм байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хувьцаагаа бэлэн мөнгө болгох саналтай иргэд олон бий. Энэ мөнгийг төсөвт суулгаагүй байна гэлээ. Мөн бүсийн нэмэгдлийг Ерөнхий сайд жилийн дотор шийднэ гэж хэлж байсан ч энэ удаагийн төсвийн төсөлд энэ талаар хөрөнгө тусгаагүй байгааг анхаарах хэрэгтэй гэж санууллаа. Д.Оюунхорол гишүүн, Хүн төвтэй төр байгаасай гэж бодож байсан. Боловсролын салбарт ажиллаж байгаа арын алба залгуулдаг энэ хүмүүсийн цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал сүүлийн 20 жилд шийдэгдээгүй байсан. Үүнийг анх удаа шийдсэн юм гээд ирэх оны төсвийн хуульд тусгаж чадаагүй байгааг хэллээ. Харин М.Батчимэг гишүүн сүүлийн үед гишүүдээс бэлэн мөнгө тараахыг шаардах нь нэмэгдэж байгааг шүүмжлээд бэлэн мөнгө тараахаас татгалзах нь Засгийн газрын бодлого байх ёстой, үүнийгээ ч зоригтой хэлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
Ө.Энхтүвшин гишүүн, шинэчлэлийн гэдэг талаас нь төсвийг харах гэж үзлээ. Энэ төсөв дээр шинэчлэлийн юм байна гэж хэлэх зүйл бага байна. Засгийн газар дээрээ бодлогоо сайн зангидаж чадаагүй төсөв болжээ хэмээн шүүмжиллээ.
Ш.Эрдэнэ