logo
Ганбуушийн хувьд албан тушаал, мөнгөтэй нөхөр түүний мөрөөдөл, ядуу байдал түүнийг дарамтад оруулдаг

Ганбуушийн хувьд албан тушаал, мөнгөтэй нөхөр түүний мөрөөдөл, ядуу байдал түүнийг дарамтад оруулдаг

2012/10/15
Монголын хамгийн анхаарал татахуйц хүмүүсийн нэг бол яах аргагүй Ганбууш буюу Ганцацрал. Ганцхан тэр л эрэгтэй, эмэгтэйчүүдийн талаарх нууцлаг ертөнцийг нээж, өөрийнхөөрөө байж чадсандаа тэрбээр ийнхүү олны анхаарлыг татах болсон. Түүнийг иймэрхүү зүйлийн талаар ярихад бүгд л монгол үнэхээр ийм зүйл байдаг гэж үү. Тийм хүмүүс байдаг гэж үү. Энэ чинь гадаад орнуудад л байдаг биз дээ хэмээн тээнэгэлзэнгүй итгэж ядаж байхад нөгөө хэсэг нь түүнийг гаж хүн мэт үзэн гадуурхаж, хүний тооноос хасаж байсан удаа ч бий. Гэвч өдгөө түүний хэнээс ч юунаас айхгүйгээр өөрийнхөө болон бусдынхаа тухай зоригтойгоор ярьсаны дүнд бид гомо, лесби хэмээн ухагдахууныг ойлгож, хүлээж авдаг болсон байна. Тэрбээр энэ хугацаанд хэдийгээр муу муухайгаар өчнөөн хэлэгдэж байсан ч 60 насны босгон дээр амьдралынхаа хамгийн том мөрөөдлөө биелүүлж, жинхэнэ эмэгтэй хүний жаргалыг эдэлж сууна. Одоо бүр хүүхдийн тухай ч ярьж байна. Бид энэ удаагийн дугаартаа энэхүү “чин зоригт” Ганбууш буюу Ганцацралыг сонжихоор “Чухал сонжоо” буландаа оролцуулж байна. Тэрбээр арслангийн ордных бөгөөд түүнийг эмэгтэй хүн талаас нь шинжье.  

Өндөр албан тушаалтай нөхөр - түүний мөрөөдөл
 Ганбууш болон арслангийн ордны эмэгтэйчүүдийн дурлал их төвөгтэй байдаг. Учир нь тэд бүх талаараа шилдэг эрийг л хайдаг. Дурлаж эхлэх үед нь хамтрагч нь дутагдал гаргах юм бол хөрж орхих магадлалтай. Түүний дурлах эр хүн олноос хүндлэл хүлээсэн, оюун ухаанлаг, хөрөнгө мөнгөтэй байх ёстой. Эс тэгвэл тэр биш та л түүнд дурласаар байгаад насыг элээх болно. Учир нь тэд бараг хөгширдөггүй. Ганбууш хэзээд эрчүүдийн анхаарлын төвд байдаг бөгөөд түүнд олон шүтэн бишрэгч бий. Эрчүүдтэй нөхөрлөхийг илүүд үзнэ. Өөрийг нь хатан хааны суудалд залах эрийг олохыг хүсдэг ба үүнийг зүй ёсных гэж ойлгодог. Энэ ордод төрсөн бүсгүйчүүд тооцоогоор гэрлэдэг. Нэр алдар, тансаг амьдралд дуртай учир нийгэмд тодорхой байр суурьтай, мөнгөтэй, зиндаа дээгүүр эрчүүдийг сонирхдог. Өндөр албан тушаалтай нөхөр - түүний мөрөөдөл. Тэд ууртай догшин.

Ганбууш хатан хаан мэт байдаг
Нөгөө талаас түүний захирах, тушаах, удирдах төрөлхийн зан нь өөрөөсөө зиндаа доогуур эртэй гэрлэхэд нөлөөлдөг. Гэхдээ энэ гэрлэлтийг арслан-эмэгтэй өөртөө дурлахыг зөвшөөрч байна гэж үзнэ. Тэр бусад эмэгтэйчүүдээс илт ялгардаг бөгөөд яг хатан хаан мэт байдаг. Анхаарлын төвд байх дуртай бөгөөд дотнын хүмүүстээ хувцасны загвар, үс зүс, биеэ авч явах ёс журмыг тулгана. Байгаль эх түүнд цовоо сэргэлэн зан, аливааг зөв тооцоолох ухаан, гоо сайхан, тэгш бие бялдар харамгүй өгчээ.Тэд гоо сайхнаа, биений галбираа алдахаас ихэд айдаг. Хэдийгээр арслан эмэгтэй хамгийн тайван, хамгийн сүрхий эр хүний толгойг эргүүлж чаддаг ч өөрөө сонирхож дурладаггүй. Ямар ч үед тэр тайван бодлоготой хэрсүү байж чаддаг. Хүсэл тачаал багатай. Секс хийж байх үед ч эрчүүд түүний хүсэлгүй байгааг мэдэрдэг.Гол учир нь хүсэл тачаалдаа захирагдах нь сайн юманд хүргэхгүй, зөвхөн гай л авчирна гэж боддог, ихээхэн сэжигч зантай нь холбоотой. Секст тоомжиргүй ханддагаас нь болж гэр бүлийн харилцаанд асуудал үүсдэг. Нөхөр нь түүнд хайртай ч сексийн хэрэгцээгээ хангахын тулд өөр эмэгтэйг хайхад хүрдэг. Үүний бурууг нууц амрагтай болсон нөхөртөө биш харин өөртөө өгөх хэрэгтэй.

Хайр дурлалаас болж уйлах хүн нь арслангийн ордны бүсгүйд дурласан тэр эр байх болно
Ганбууш болон түүний ордныхон их хартай учир энэ байдал түүнд маш хүнд тусдаг. Түүнийг чин үнэнч гэргий байлгая гэж хүсвэл та өөрөө тийм байх хэрэгтэй. Та түүнийг хуурдаг бол тэр хэзээ ч танд үнэнч байхгүй. Гэр бүлээ хамгаалах үедээ тэр жинхэнэ арслангийн мөн чанараа харуулдаг. Гайхамшигтай эхнэр, сайн ээж. Аз жаргалтай гэр бүлтэй больё гэвэл өөртэйгөө адил зан чанартай хүн сонгох хэрэгтэй. Энэ ордны бүсгүйчүүдийг эргүүлэх бол анхны алхамаа сайхан бэлэг, магтаалын үгээр эхлүүлээрэй. Тэд дурлалт хүндээ өндөр шаардлага тавьдаг ба бараг буулт хийдэггүй. Зохимжгүй харилцааг тэвчихгүй. Дурлал бол түүний хувьд оюун санааны харилцаа болохоос биш сэтгэл зүрхтэй огт хамаагүй зүйл. Хайр дурлалаас бол хэн нэг нь уйлж шаналах ёстой бол тэр нь арслангийн ордны бүсгүйд дурласан тэр эр байх болно.

Ядуу зүдүү байдал түүнийг сэтгэлийн дарамтад оруулдаг

Хамгийн ядуу арслан ч өөртөө гоёл авах, гэрээ тохижуулах мөнгө олж чадна. Ядуу зүдүү байдал түүнийг сэтгэлийн дарамтад оруулдаг. Тэр ухаалаг, хурц сэтгэлгээтэй, магтаалд дуртай. Түүнийг дөрвөн хананы дунд хорих талаар бодох ч хэрэггүй. Та ингэж хүссэн ч чадахгүй. Арслангийн эмэгтэйчүүд нөхрөөсөө хайр, халамж, анхаарал байнга шаарддаг бөгөөд туслах дүрд тоглохыг хүсэхгүй. Ихэнхдээ хувиа боддог. Эр нөхрөө жолоодох хүслээ хазаарлан барих хэрэгтэй гэдгээ ухамсарлдаггүй. Гэхдээ тэр журамтай гэргий гэдэгт итгэлтэй байж болно. Гадаад үзэмжиндээ байнга анхаарал тавьдаг. Аливаад хариуцлагатай ханддаг. Тэд өгөөмөр, сэтгэлийн тэнхээтэй, сэтгэлтэй,худал хуурмагийг үзэн яддаг. Төгс сайн гэрийн эзэгтэй, үр хүүхдээ хайр халамжаар дутаахааргүй сайн ээж.

Бишрэл, магтаалын дутагдалаас болж "урт наслахгүй биз дээ" гэж айлгах дуртай
Энэхүү ордод төрсөн хүмүүс ерөнхийдөө эрүүл саруул биетэй, аятайхан дүр төрхтэй. Ихэнх арслан амьдрах ер бусын чадвартай. Бишрэл, магтаалын дутагдалаас болж "урт наслахгүй биз дээ" гэж айлгах дуртай. Гол нь арслан өвчинөө дуустал эмчилдэггүй. Маш ажилсаг тул ихэнхдээ ядаргаанд ордог. Ер нь арслангийн бэрх хүнд нас бол 50 орчим нас. Тэр нэг бол салан задгай, хааш яйш, нэг бол туйлын нямбай байдаг. Хов яриа сонсох дуртай, эргэн тойронд юу болж байгааг бүгдийг мэдэх хэрэгтэй.

Ганбууш улс төрч, дипломатч, захирал, ерөнхийлөгч нар болж чадна
Ганбууш захирагдах дургүй, аливаа зүйлд тэргүүлэгч байхыг хүсдэг, өөрөө бүгдийг хариуцах дуртай. Захиргааны ажилд чадварлаг. Энэ ордны хүмүүс гарамгай улс төрч, дипломатч, захирал, ерөнхийлөгч нар болно. Их хэмжээний цалинтай байх дуртай. Бүх ордоос ганцхан арслан маш том амжилтад хүрдэг бас аймшгийн сүйрэлд ч ордог хүн. Ихэвчлэн хэт их ачаалалд гомдолдог. Үүнд нь нэг их анхаарах хэрэггүй, учир нь тэр өөрөө хариуцлагын ачаалалд дуртай. Ачааллаас нь чөлөөлөөд, туслалцаагаа санал болгоод үз тэгвэл тэр татгалзана. Ялангуяа санхүүгийн тусламжинд дургүй. Тэгсэн хэдий ч мөнгөтэй хайхрамжгүй харьцдаг. Жинхэнэ арслангууд бол мөрийтэй тоглоомонд маш их дуртай. Зугаа цэнгэл, найр наадамд мөнгө их зарцуулдаг. Бүр хэрэгтэй хэмжээний мөнгө нь байхгүй ч дандаа зээл өгдөг. Өрөө дарахдаа дахиж зээлдэг, арсланд мөнгө байхгүй байна гэж хэзээ ч байдаггүй. Тэд ямагт тодорхой зорилготой, сонгосон замаас нь холдуулах маш хэцүү. Тэд их эрчтэй боловч хааяа залхуурах дуртай, буйдан дээрээ хэвтэж юу ч хийхгүй байх сайхан. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш