logo
Орон нутгийн сонгуульд 9.2 тэрбум төгрөг шаардлагатай

Орон нутгийн сонгуульд 9.2 тэрбум төгрөг шаардлагатай

2012/10/15
Орон нутгийн сонгуулийн хуулийг өнөөдөр болох ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Мөн тус сонгуулийг зохион байгуулах төсөв зардлын асуудлыг мөн чуулганаар төсвийн тодотгол хийх үед хэлэлцэж тусгах юм байна.
СЕХ-ноос урьдчилсан байдлаар орон нутгийн сонгуулийн зардалд 9.2 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоо гаргажээ. Гэхдээ улс орон даяар томоохон сонгууль болох учраас зардал хуульд зааснаар төсөвлөгдөх ёстой гэж СЕХ үзэж байгаа аж.
СЕХ-ны дарга Н.Лувсанжавын хэлснээр бол орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад одоогийн байдлаар 9,2 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байгаа аж. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн хоёр тойрогт дахин санал хураах ажил давхцана.
Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд автоматжуулсан системийг ашиглах, улмаар хяналтын тооллого явуулна гэвэл хууль, эрх зүйг бүрдүүлэх, нэр дэвшигчдийг яаралтай тодруулж саналын хуудас хэвлэх бэлтгэл ажлыг эхлүүлэх гээд нэн даруй шийдэх ажлууд байгааг СЕХ-ны дарга хэлж байсан юм.
СЕХ орон нутгийн сонгуулийг зохион байгуулахдаа аль болох зардал хэмнэх талаар хүчин чармайлт гарган ажиллаж байгаа юм байна. Гэхдээ аймаг, сум, дүүрэг бүрт өөр өөр нэр дэвшигчтэй учир саналын хуудас нь ялгавартай байх, тэдгээрт тохируулсан програмчлал хийх зэрэг техник ажиллагаануудад анхаарах хэрэгтэй байна гэдгийг СЕХ-ны дарга онцолж байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш