Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүүгийн танилцуулснаар 2011-2012 оны хичээлийн жилд нийслэлд 206 сургууль, 308 цэцэрлэг, 8 Гэгээрэл хөгжлийн төв үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Энэ талаар тэрбээр Нийслэлийн Удирдах зөвлөлийн хуралд танилцуулсан байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хамрагдаж буй хүүхэд багачуудын 10 хувь нь төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгт боловсрол эзэмшдэг байна. Өнгөрсөн хичээлийн жилд 22 сургууль сурагчдаа гурван ээлжээр хичээллүүлсэн бол энэ хичээлийн жилд сургуулийн тоо 16 болж, хүүхдийн тоо 711-ээр буурчээ. Боловсролын салбарт эхний 8 сарын мэдээгээр 555.9 сая төгрөгийн өр үүссэн гэж албаны хүмүүс мэдээллээ. Учир нь, Сангийн яамнаас 2012 оны 3 дугаар сард төсвийн хуваарьт өөрчлөлт оруулахдаа сургууль, цэцэрлэгийн тогтмол зардлын 4, 5 дугаар сарын 952.2 сая төгрөгийг 8, 9 дүгээр саруудад шилжүүлж татжээ. Дараа нь 8 дугаар сард төсвийн хуваарьт өөрчлөлт оруулахдаа сургууль, цэцэрлэгийн тогтмол зардлын 8, 9 дүгээр сарын 584.2 сая төгрөг, хоолны зардлын 329.9 сая төгрөгийг10, 11, 12 дугаар саруудад шилжүүлэн татсанаас өр үүссэн аж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтээр газар хөдлөлтийн норм хангахгүй, ашиглах боломжгүй болж буулгах шаардлага үүссэн 27 сургуулийн барилга байгаа гэнэ. Нийслэлд шинээр сургууль, цэцэрлэг барих зайлшгүй шаардлагыг харгалзан зөвшөөрөлгүй баригдсан зарим барилгыг төрийн өмчид шилжүүлж, боловсролын байгууллагад ашиглах боломжийн талаар судалгаа хийхийг Нийслэлийн Засаг дарга холбогдох хүмүүст дээрх Удирдах зөвлөлийн хурлаас үүрэг болгосон байна. Түүнчлэн боловсролын байгууллагад хамгийн их ажиллагаа шаарддаг бага ангийн багшид хамгийн бага хэмжээтэй цалин өгдөг тогтолцоог өөрчилж, тэдний цалинг нэмэгдүүлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны яаманд санал тавих болсон аж. Холоос сургуульдаа ирдэг сурагчдын сурах нөхцөл бололцоог хангах, хүүхэд багачуудыг замын хөдөлгөөний осол гэмтлээс сэргийлэх зорилгоор Баянгол дүүргийн 70, Хан-Уул дүүргийн 26-р сургуулиудад сургуулийн автобус авахад шаардагдах 105 сая, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургууль, 10-р сургуулиудад автобус түрээслэхэд шаардагдах 6.3 сая төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахаар болсон байна.