logo
Монгол Улсын Иргэний үнэмлэх дахин олгоход 15000 төгрөг

Монгол Улсын Иргэний үнэмлэх дахин олгоход 15000 төгрөг

2012/10/15
Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын хавсралтад Засгийн газрын /2012.10.13/ хуралдаанаар өөрчлөлт орууллаа. Ингэснээр цахим үнэмлэхээ дахин авч байгаа болон 2013 оноос хойш авах иргэд 15000 төгрөгийн хураамж төлнө.
УИХ болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны сонгуулиас өмнө иргэдийг цахим үнэмлэхтэй болгохоор Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хууль, Үйлчилгээний хөлснөөс чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоол гарснаар үйлчилгээний хөлснөөс иргэдийг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл нэг удаа чөлөөлсөн юм. Үнэмлэх олгогдож эхэлж буй энэ үед иргэд хаяж үрэгдүүлсэн тохиолдол гарч байна. Ийм хүмүүст орон нутгийн сонгуулиас өмнө цахим үнэмлэхийг нь дахин олгох шаардлагатай болсон бөгөөд дахин олгох болон дээрх хугацаанаас хойш үнэмлэх олгохдоо иргэдээс үйлчилгээний хөлс авах юм.
Цахим үнэмлэхний бэлдцийг Францын “Жемалто” компанийн Финлянд улс дахь салбарт үйлдвэрлэн нийлүүлж байгаа бөгөөд нэг ширхэг бэлдцийн үнэ 9800 төгрөг, бичиг хэрэг, цалин, тоног төхөөрөмж, түгээлтийн болон бусад зардал 5200 төгрөгийг нэмж нийтдээ 15 мянган төгрөг болно гэсэн тооцоог хийжээ.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш