Нутгийн иргэд зөвхөн дөрөвт нь л гомдол гаргажээ
Дорнод аймгийн Матад суманд олборлолт явуулж буй “Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинг сүйтгэснийхээ төлөө 1.3 тэрбум төгрөг төлөх болсон. Гэвч компанийн талаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсээр байгаа юм. Уг нь 1.3 тэрбумын хохирол гэдэг нь зөвхөн зам салаалсан, зам сүйтгэсэн болон газрын тос олборлож байсан дөрөвхөн цооногт хохирол тооцсон үнэлгээ аж. Гэтэл “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь олон хүний эгдүүг хүргэж байна. “Петрочайна дачин Тамсаг” ХХК Тамсагийн ордод өнөөдөр 400-500 цооногтой. Гэтэл зөвхөн нутгийн иргэд дөрөвт нь л гомдол гаргасан аж. Тэгэхээр үлдсэн 400 цооногт нөхөн төлбөр тооцуулах гомдол гаргавал асар их мөнгөн дүн гарах нь ойлгомжтой гэдгийг шүүхэд нэхэмжлэл гаргасан ТББ-ынхан болон нутгийн иргэд хэлж байсан юм. Тиймээс “Петрочайна дачин Тамсаг” ХХК 1.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөх гэж луу унжиж буй энэ асуудалтай холбогдуулан манай сурвалжлах хэсэг Дорнод аймгийг зорьсон юм.
“Петрочайна дачин Тамсаг” ХХК Монгол Улсад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн толгой компани нь БНХАУ-даа тэргүүлдэг газрын тосны “CNPC” корпораци. Энэ копораци газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолт болон газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг аж. “CNPC” корпорацийн хувьд Казахстан, Индонез, Иран, Малайз зэрэг Азийн орнуудад үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр оронд газрын тосны хайгуул, олборлолтын 23 цэгтэй гэсэн албан бус мэдээлэл бий. Харин Монгол Улсад орж ирэх алхмаа тэртээ 1990-ээд оны дундуур тавьсан гэдэг. Тухайн үед АНУ-ын “СОКО Интернэшнл” ХХК-ийн Кеймэний аралд бүртгэлтэй “СОКО Тамсаг Монгол (XIX)” ХХК-ийн хувьцааг худалдаж авснаар Дорнод аймгийн нутаг, Тамсагийн орд газарт үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ. Үүний тулд “CNPC” корпораци “СОКО Тамсаг Монгол” ХХК-ийн 94.4 хувийг 93 сая ам.доллараар худалдан авсан байна.
875.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулж, 12 тэрбум 871 сая ам.долларын ашиг олсон гэсэн үг
“Петрочайна дачин Тамсаг” ХХК манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Тамсагийн орд газар дахь Тосон уулын XIX талбайд нийт 532 цооног өрөмдөн 875.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэнэ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар 7.08 сая баррель /945.765 мянган тонн/ түүхий тос олборлож, 6.91 сая баррель буюу /923.056 мянган тонн/ газрын тос БНХАУ руу зөөсөн байна. Газрын тосны зах зээл дээр өчигдрийн байдлаар нэг баррель нефтийн үнэ 91.6 ам.доллар болж буурчээ. Тэгвэл нэг баррель нефтийг дунджаар 92 ам.доллар гэж тооцвол өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар “Петрочайна дачин Тамсаг” ХХК Тосон уулын XIX талбайгаас 651.38 сая ам.долларын газрын тос олборлож, 635.72 сая ам.долларын газрын тосыг өмнөд хөрш рүү зөөжээ. Ингэхээр тус компани 875.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 12 тэрбум 871 сая ам.долларын ашиг олсон гэсэн үг. Мэдээж энэ цэвэр ашиг биш. Гэхдээ л хөрөнгө оруулалтаа бараг гурав дахин нугалах хэмжээний ашиг олсон болж таарах гээд байгаа юм. Газрын тосны төлөө гадаад ертөнц яаж дайтаж, алалцаж байгааг монголчууд бишгүй харлаа. Харамсалтай нь хүний нутгийн хөгжлийг хий дэмий л гайхахаас биш Дорнодын талд булаастай байсан тэр их эрдэнэсийг яаж сорж, яаж зөөж байгааг тэр бүр анзаарахгүй юм.
Дорнод аймгаас Матад сум руу явах зам эл хуль. Чойбалсан хотоос урагшаа шороон замаар 170 км давхиулаад Матад суманд хүрнэ. Матад сумын барааг харах үед л эрс тэс ертөнцөнд ирчихсэн юм шиг мэдрэмж төрж билээ. Хэдхэн байшин, тал тал тийшээ тарсан гэр хороолол. Энэ суманд сургуулиас нь өөр хоёр давхар байшин тэнд алга аа. Халаас нь нимгэрээд ирэхээр жилдээ ганц нэг удаа “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийг эргэдэг сайд, дарга нарыг эс тооцвол Дорнодын тал эл хуль байдаг гэдгийг нутгийн иргэд хэлж байсан. Ерөөсөө хаягдмал ертөнц шиг аж амьдрал тэнд л байдаг юм билээ.
Зах хязгаар нутгийн сум бүр иймэрхүү байдаг л даа. Гэхдээ бид Матад сумыг дэлхийн зах зээл дээр мөнгөөр бороо оруулдаг газрын тосыг хэвлийдээ тээж буй эх булаг гэдэг талаас нь харах ёстой. Угтаа бол өнгөрсөн 10-аад жилд Дорнод аймаг, тэр дундаа Матад сум Улаанбаатараас ч илүү хөгжих боломжтой байлаа. Яагаад гэвэл Матад сум дэлхийн зах зээлд үнээ хэзээ ч алддаггүй газрын үнэт баялгийн эх булаг шүү дээ. Газрын тос Арабын ертөнцөд ач тусаа өгсөн байдлыг Монголтой зүйрлэх юм бол Матад суманд газрын тосны том том үйлдвэртэй, тэнд нь ажиллах гэж ойролцоо аймгаас хүмүүс шавдаг, цаанаас нь хятадууд ажил олгооч гэж гуйдаг ийм л байх ёстой байв. Онгоцны буудал бол энүүхэнд. Матад сумынхан гэхээр л Монголын баячууд байдаг ч юм уу. Иймэрхүү хөгжилтэй байдлаар төсөөлөөд байвал дуусахгүй. Гэтэл одоо хэн ядуу байна Матад сум л ядуу байна. Онгоцны буудалтай байх ёстой Матад сумын иргэдийн ихэнх нь онгоцонд сууж үзээгүй л явна. Засгийн газар газрын тосны экспортыг ном журмаар нь хөгжүүлсэн бол Матад сум хот шиг биш юм аа гэхэд аймгийн төвийн дайтай хөгжих л байж.
Харамсалтай нь тэнд аж үйлдвэрийн ч суурь алга. Матад суманд очиж үзсэн хүмүүс “Элэнцгийн чинь аж үйлдвэр” гэх байх л даа. Арга ч үгүй биз. Үйлдвэр байтугай ороод хоол идчих цайны газар, зочид буудал ч байдаггүй юм билээ. Тэр хаягдмал ертөнцөд том үйлчилгээний төв бариад яах ч юм. Тийм зүйл барих хэмжээний хөрөнгөтэй хүн ч алга. XXI зуунд гэрэл, цахилгаангүй цөөхөн сум байгаагийн нэг нь энэ газрын тосны эх булаг болсон Дорнод аймгийн Матад сум юм шүү дээ. Гайхмаар байгаа биз. Матад сум өнгөрсөн оны арванхоёрдугаар сард арай гэж цахилгаантай болсон гэсэн. Энэ гэрэл цахилгааныг “Петрочайна дачин Тамсаг” ч шийдээд өгчихсөн юм биш. Хөгжих гэж ядаж буй улс орны өндөр хүчдэлийн шугам урсгалаараа явсаар захын сумдадаа хүрч байгаа нь тэр. Энд бас шатахуун хамгийн үнэтэй. Улаанбаатар хотод шатахуун 1800-тай байхад тэнд 1900 төгрөгөөр зарагдаж байна лээ. Хамгийн сонирхолтой нь Матад сум гар аргаар эргүүлдэг ганцхан шатахуун түгээх станцтай гээд бод. Аль 1990-ээд оны үед суганы булчирхайгаа цочтол эргүүлдэг байсан хуучны орос шатахуун шахагч шүү дээ.
Энэ нөөц нь дэлхийн 97 орноос 39-д жагсдаг
Матад сумын шатахуун түгээх станцаас 100 хүрэхгүй км-ийн цаана 119.2 сая тоннын газрын тосны нөөц бий. Энэ нөөц нь дэлхийн 97 орноос 39-д жагсдаг гээд бод л доо. Тэр их нөөцөө монголчууд БНХАУ-д “бэлэглэчихсэн” учраас тэр нь наашаа биш цаашаа хил даван урссаар. Юутай эмгэнэл вэ. Гэхдээ “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн тайланд тусгаснаар бол өнгөрсөн хугацаанд 119.2 сая тонн нөөцөөс 1.8 сая тонныг нь олборлож, хил давуулан зөөжээ. Тэгэхээр үлдсэн 118 сая тонн газрын тосыг зөв менежментээр олборлож чадвал бас ч гэж цаг хугацаа, нөөц, боломж Монгол Улсад байгаа бололтой. Матад сумаас цаашаа 85 км яваад “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д хүрнэ. Манай сурважлах хэсэг сумын төвөөс орой гарсан болохоор “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн кэмпэд шөнө хүрсэн юм. Шөнө 50 орчим км-ийн цаанаас хот шиг нүсэр гэрэл, цахилгаан гялалзах юм билээ. Ийм их гэрэл цахилгаан болсон газар юм чинь “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийнхан тэндээ сумын төвийн дайтай суурин босгочихсон байлгүй дээ гэсэн бодол тээсээр очлоо. Гэтэл бас үгүй юм аа.
Эдний туслан гүйцэтгэгчид нь тус тусдаа бригад болчихдог аж. Хоорондоо 10-аад км-ийн зайтай. Хятадууд нь контейнерт халуун хүйтэн устай өрөөнд тухалж байхад Монгол ажилчид нь навсгар бор гэртэй, хятад бригадын үүдэнд харуул, манаахан хийсэн шиг л байдаг юм билээ. Цалин мэдээж эрс тэс ялгаатай. Хар ажил хийдэг монголчууд нь 300 мянга орчим төгрөгөөр цалинжиж байхад хятадуудынх нэг сая. Ийм эрс тэс байдал хаа газрын жишиг болчихсон доо. Нэг зүйл онцолж хэлэхэд тэнд очсон даруйдаа бид лав л монгол үсгээр бичсэн хаяг олж харсангүй. “Гадны хүн орж болохгүй” гээд хаалган дээрээ балын харандаагаар бичсэн монгол ажилчдын байрнаас өөр газарт нэг ч “Монгол” гээд хэлчих бичиг, үсэг үзэгдсэнгүй. Хятадын хил давчихсан юм уу гэлтэй санагдсан. Тэнд дизель түлшээр харин ч нэг тоглож байна аа. Нөгөө дутагдалд ороод байсан дизель түлшээр хятадууд гараа угаах аж. Тэр суурин дотор давхилдаж байгаа жолооч нар дотор машинаа унтраагаад гэртээ ордог хүн гэж алга. Өглөөний цай, үдийн хоолондоо орохдоо жижиг тэрэгнүүдээ асаалттай чигээр нь орхичихож байна лээ...
Эх сурвалж: "Өглөөний Сонин"