УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн /2012.10.15/ хуралдаанаар Төрөөс мөнгөний талаар 2013 онд баримтлах бодлогын төслийг хэлэлцэж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын мэдээллийг сонсжээ.
Бүлгийн гишүүд Монгол Улс уул уурхайгааас хэт хараат байгааг онцолж, төсвийг иргэдэд нээлттэй болгох, Монголбанк Засгийн газартай нягт хамтран ажиллах нь зүйтэй гэсэн байр суурин дээр санал нэгдсэн байна. УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбатын тайлбарласнаар өнгөрсөн жилд ядуурал 30 хувьтай байсан нь буураагүй, сүүлийн жилүүдэд 1,2 их наяд төгрөгийг халамжид зарцуулсан ч тэр нь дунд давхрагыг дэмжих, ядуурлыг бууруулахад үр дүнгээ өгч чадаагүй. Нийт ядуу иргэдийн 80 хувь, дундаж орлоготой иргэдийн 35 хувь нь инфляцид өртсөн судалгаа гарсан байна. Ингээд 2013 оны мөнгөний бодлогыг юунд чиглүүлэх вэ гэдгийг бүлгийн хурлаар хэлэлцжээ.
Тиймээс хүчтэй дундаж давхарга бий болгоход Төрийн мөнгөний бодлогыг чиглүүлэх хэрэгтэй гэдэг байр сууриа гишүүд илэрхийлсэн байна. Үүний тулд барьцаа хөрөнгийн үнэлгээг сайжруулах, хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх, арилжааны банкны мөнгөний эргэлтийг түргэсгэх зэрэг арга хэмжээ авахаар болжээ.
Орон сууцны нийлүүлэлт эрэлтийн өсөлтийг гүйцэхгүй байгаа нь орон сууцны үнийн хөөсийг нэмэгдүүлж байгаа. Иймд дунд давхрагын иргэдийг моргейжийн зээлд хамруулж бэлэн бус гүйлгээг дэмжих эрх зүйн орчинг сайжруулах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзжээ.
Иргэний цахим үнэмлэхээр төлбөр, тооцоо хийдэг болох, ирэх жилийн эхний хагаст багтааж ийм тогтолцоонд шилжих зорилт тавихаар болсон байна. Хүүхдийн мөнгөний тухайд 13 банкны үйл ажиллагааг хүүхдийн мөнгө олгоход чиглүүлж цахим үйлчилгээ нэвтрүүлэх юм байна. Хүүхдийн мөнгөний картыг эцэг, эхийн нэрээр гаргаж, түүгээр төлбөр тооцоо хийх боломжтой болгохоор төлөвлөж байна хэмээн УИХ-ын дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат хэллээ.
Хэдийгээр Монголд уул уурхайн салбар хөгжиж буй ч энэ салбарын ажиллагсдын хувь таван хувиас хэтрээгүй байна. Монголд ажиллах хүчний 34 хувь нь хөдөө аж ахуйд ногдож буй ч өмнөхөөсөө зургаан хувиар буурчээ. Иймээс иргэдийн тавхан хувийг ажлын байраар хангаж буй тэр салбар руу зүтгэх үү, мал аж ахуй, ХАА руу илүү хөрөнгө оруулах уу гэдгийг 2013 оны мөнгөний бодлоготой уялдуулахаар тогтсон байна.
Мөн үнийг таван чиглэлд тогтворжуулах саналаа Монголбанкнаас гаргажээ. Мал, мах, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэд анхаарч, инфляцийн өсөлтөөс хамгаалах нь чухал гэдгийг ч гишүүд ярилцжээ. Үүний зэрэгцээ цалинтай, орлогтой иргэдээ моргежийн зээлд хамруулж орон сууцжуулах асуудлыг эдийн засгийн бодит судалгаан дээр үндэслэж гаргахаар ажиллаж буйгаа бүлгийн ахлагч мэдэгдлээ.