logo
“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдлаа

“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдлаа

2012/10/16
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдрийн хуралдаанаараа 2013 оны төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцжээ.  Түрүүчийн долоо хоногт ерөнхий шүүмжлэлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бол энэ удаад төсвийн төслийг нарийвчлан хэлэлцсэн байна. "Шударга ёс" эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг хэлэхдээ, Дэлхий дахины эдийн засаг, санхүүгийн хямрал манай улсын эдийн засагт ч нөлөөллөө үзүүлэх шинжтэй байгаа нь экспортын орлого дутах хандлага ажиглагдаж байна.  Ирэх жилийн төсвийн төслийг 100 хувь шинэчилсэн төсөв гэж хэлэхэд учир дутагдалтай, хуучин зарим зүйл харагдаж байна гэдгийг онцлов.
Манай улсад хөрөнгө оруулалтын 30 гаруй сан байдаг. Эдгээр сангуудын хуримтлал, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, зориулалт, үр ашиг гэх мэт олон асуудлаар өнөөдрийн хуралдаанаараа Сангийн яамны мэргэжилтнүүдээс мэдээлэл сонссон байна. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалтын зардал,  урсгал тэнцэл зэргийн задаргааг Сангийн яамны мэргэжилтнүүдээс бичгээр дэлгэрэнгүй авахаар болжээ. Бүлгийн гишүүд өөрсдийн байр суурийг байнгын хороод, УИХ-ын чуулганы хуралдаанд илэрхийлнэ гэдгээ бүлгийн ахлагч тэмдэглэв.
Мөн тэрээр төсвийн таналтын талаар асуусан сэтгүүлчийн асуултанд, Өргөн барьсан хуулийн төсөл өөрөө хөрөнгө оруулалтынхаа зардалд таналт хийсэн байгаа. Тэр дотор зураг төсөл нь бүрэн хийгдээгүй, тендер зарлагдаагүй, тооцоо судалгаа, үндэслэл муутай ажлуудыг Засгийн газар хассан байгаа хэмээн хариулт өглөө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш