Бразилын цагдаа нар Рио Де Жанейро хотод байдаг гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болсон зарим ядуусын хороололд тусгай ажиллагаа явуулсан байна. Сүүлийн хоёр өдрийн хугацаанд цэрэг цагдаагийн 2.000 гаруй албан хаагч Рио хотын хойд хэсэгт орших ядуусын хорооллуудад нэгжлэг шалгалт хийжээ. Гурван жилийн өмнөөс явуулж эхэлсэн энэ мэт ажиллагаа нь 2014 онд болох Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө 40 орчим ядуусын хороололд аюулгүй байдлыг сахиулж, хар тамхины бүлэглэлүүдийн үйл ажиллагааг таслан зогсооход чиглэгдэж байгаа аж.
Хамгийн сүүлд явуулсан ажиллагаа өнгөрөгч бямба гаригт эхэлсэн байна. Цагдаа нар болон гэмт хэрэгтнүүдийн хооронд буудалцаан болох үеэр таван хүн амь үрэгджээ. Харин дараа өдөр нь буюу ням гаригт цагдаа нар гэмт хэргийн гаралт өндөр байдаг Мангиюүс болон Жаканезиюм хэмээх хоёр томоохон хороололд үүрэг гүйцэтгэжээ. Гэхдээ ямар нэг мөргөлдөөн болоогүй бөгөөд цагдаа нар хоёр хорооллыг 20 минутын дотор хяналтандаа авсан байна.
Бразилын цагдаа нар 30 орчим ядуусын хороололд хяналтаа тогтоогоод байгаа юм байна. Энэ нь Бразилын эрх баригчид 2014 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, түүнээс хоёр жилийн дараа зуны гучдугаар Олимпийг зохион байгуулахаас өмнө аюулгүй байдлыг сахиулах тал дээр анхаарал хандуулж байгаагийн нэг илрэл гэхэд болно. Тэдэнд тулгараад нэг сорилт бол цагдаа нар ядуусын хороололд гэмт хэрэгтнүүдийн эсрэг ажиллагаа явуулах үеэр хар тамхи дамлагчдыг өөр хороолол руу зугтахаас нь өмнө амжиж баривчлах явдал ажээ.
Ням гаригт явуулсан ажиллагаанаас өмнө Бразилын цагдаа нар 30 гаруй гэмт хэрэгтнийг баривчилж, их хэмжээний мансууруулах бодисыг хураасан байна.
Э.АМАР