logo
Лахдар Брахими Иранд айлчиллаа

Лахдар Брахими Иранд айлчиллаа

2012/10/16
Сирийн асуудлыг хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Лахдар Брахими ням гаригийн орой Тегеранд хүрэлцэн иржээ. Тэрээр Ираны гадаад хэргийн сайд Али Акбар Салехитай уулзаж, Сирийн хямралыг ямар арга замаар шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна. Тэд уулзалтын дараа сэтгүүлчдэд товч мэдээлэл өгчээ.
Брахими мэдэгдэхдээ "Бүх улс орнууд мөн Иран улс Сирийн асуудалд анхаарлаа хандуулж байна. Бид талуудын байр суурийг тусгасны үндсэн дээр төлөвлөгөө боловсруулж, хямралыг шийдэх зөв гарцыг олох хэрэгтэй" гэжээ.
Иран нь Сирийн тууштай холбоотон бөгөөд Башар Асадын засгийн газрыг дэмждэг. Гадаад хэргийн сайд Салехи тусгай төлөөлөгч Брахимитай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Брахими Иранд хүрэлцэн ирэхээсээ өмнө Туркийн гадаад хэргийн сайд Ахмет Давутоглутай уулзаж, Сирид 19 сар үргэлжилсэн иргэний дайныг эцэс болгох талаар ярилцсан юм.
Сирийн засгийн газрын хүчнийхэн Турк руу артиллерийн зэвсгээр гал нээж, таван хүний аминд хүрсэн. Үүнээс хойш хоёр улсын харилцаа улам таарамжгүй болоод байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш