logo
Н.Энхбаяр дарга монголдоо эмчлэгдэх боломжгүй өвчний вирусээр өвдөөд тун тааруу байгаа гэнэ

Н.Энхбаяр дарга монголдоо эмчлэгдэх боломжгүй өвчний вирусээр өвдөөд тун тааруу байгаа гэнэ

2012/10/16
Улс төрийн хүрээнд төдийгүй, монголын нийгмийг хамарсан гол шуугианы эзэн нь яах аргагүй МАХН-ын дарга Н.Энхбаяр. Тэрээр улсын өмч шамшигдуулсан, хэргээр хуулийнханд удтал шалгагдан анхан болон давж заалдах шатны шүүхээс хоригдох ял авсан.

Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс Н.Энхбаярт 4-н жилийн хоригдох ял оноосон. Түүний өмгөөлөгчид болон тойрон хүрээлэгчид нь МАХН-ын дарга Н.Энхбаярт хийсэн гэм зэм байхгүй хэмээн мэдэгдэж байгаа ч шат шатны шүүхүүдээс түүнийг яллах байр суурьтай байгаа нь харагдах болсон.

Үүний дараахан нь буюу давж заалдах шатны шүүхээс хоригдох ял авсан МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний өмгөөлөгчид нь Хяналтын шатны шүүхэд энүүхэндээ хандаж амжаагүй байгаа. Учир нь Н.Энхбаярыг Давж заалдах шатны шүүхээс яллахаар болсон тогтоолыг бүрэн эхээр нь өөрт нь танилцуулаагүй байсан тул өмгөөлөгчид нь энэ хугацаанд асуудлаа Улсын дээд шүүхэд тавьж чадахгүй байсан аж.

Харин саяхан Н.Энхбаярт шүүхээс оноосон ялын дүгнэлт тогтоолыг түүний хэвтэн эмчлүүлж буй Нэгдсэн 2 дугаар эмнэлэгт нь гардуулж, уншиж танилцуулсан юм билээ. Хуулинд зааснаар бол шүүхээс яллах тогтоолыг сэжигтэн этгээдэд 14 хоноийн хугацаанд гардуулсан байх учиртай. Тэгсэн хэр нь Н.Энхбаярыг дараачийн шатны шүүхэд хандах боломж өгөлгүй шүүхийн яллах хэвтэн эмчлүүлж буй Нэгдсэн 2 дугаар эмнэлэгт нь саяхан гардуулсанд нь тойрон хүрээлэгчид нь ихээхэн эгдүүцэж байгаагаа мэдэгдээд байна

Хамгийн сүүлийн мэдээллээр Н.Энхбаярын үснээс шинжээчид дээж аван шинжлэхэд, хүчтэй хоронд хорлогдсон шинж тэмдэг илэрсэн юм байх. МАХН-ын дарга Н.Энхбаярын хүмүүс дээрх мэдээг дуулаад даргаа хэн нэгэнд хорлогдсон гэж үзэх болсноо ил далд илэрхийлэх болжээ. Түүнчлэн Н.Энхбаяр дарга монголдоо эмчлэгдэх боломжгүй өвчний вирусээр өвдөөд тун тааруу байгаа гэдэг. Онош нь ч бүрэн тодорч өгөхгүй тус эмнэлэгийнхнийг нэлээд сандарааж байгааг ойр хүрээнээс хэлэх боллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш