Орхон гол бохирдсон хэргийг УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст жил гаруй шалгасан. Уг хэргийн мөрдөн байцаалт өнгөрсөн долоо хоногт дуусчээ.
Прокурорын байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар “Өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдүүлэхээр УМБГ-аас манайд хэргийг ирүүлсэн. Хавтаст хэрэгтэй дөнгөж танилцаж байна. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хуулийн хугацаанд хавтаст хэрэгтэй танилцаад шүүхэд шилжүүлэх, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах асуудлыг шийднэ” гэлээ.
Мөрдөн байцаалтын явцад “Монгол газар” компаниас авсан талбайд нэр бүхий хэд хэдэн компани нөхөн сэргээлт хийсэн нь тогтоогдсон аж.
Тиймээс дээрх компаниудын эрх бүхий 35 албан тушаалтныг яллагдагчаар татаж, Нийслэлийн прокурорын газарт хэргийг нь шилжүүлжээ.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"