Ирэх оны төсвийг Ардчилсан нам ард түмнээс нууж байна. Уг нь хууль номоороо бол улсын төсөв ил тод байх ёстой. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн мэдэлд 50 тэрбум төгрөг тусгуулжээ. Уг нь УИХ-ын гишүүдийн нэрээр тойргийн тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлдэг байсан нэг тэрбум төгрөгийг төсөвт суулгахаа больж байгаа юм байна. Гэтэл үүний нэрийг нь өөрчлөөд 42 тэрбум дээр нэмж наймыг суулгаад зөвхөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг захиран зарцуулах эрхтэй байхаар үл мэдэгдэх мөнгө төсвийн төсөлд суусан нь энэ. “Засгийн газрын шинэчлэл, Н.Алтанхуягийн авралын гар” нэрээр зарцуулах сураг ч байна.
Уг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг улсын төсөв хамгийн ил тод байх ёстой. Тавин тэрбум байтугай арван мянган төгрөгийг ч эрх баригчид хэрхэн юунд зарцуулахаа тайлагнаж байх учиртай. Харамсалтай нь хяналтгүй дураараа дургиж буй эрх баригчид их мөнгө үнэртсэн улсын төсвөөс ихээр хумслахаар төлөвлөжээ гэх хардлага эрхгүй төрөхөөр байна. Ирэх оны улсын төсвийг нэлэнхүйд нь харвал улс оронд үр өгөөжөө өгөх юмаар тун маруухан. Хүний хөгжлийг дэмжсэн буюу цалин, тэтгэвэр нэмэх, ажлын байр нэмэгдүүлэхэд бараг нэг ч төгрөгийн зардал төлөвлөсөнгүй.
Монгол хүнийг ажилтай, орлоготой болгох Ардчилсан намын амлалт ингэж усанд хаяасан чулуу шиг замхрав. Ирэх жилээс мөрдөх байсан багш нарын цалин, урамшууллыг ч хасчээ. Н.Алтанхуягийг Тэргүүн шадар сайд байхад баталсан Боловсролын салбарт ажиллагсдад урамшуулал олгох тухай хуулиар сургууль, цэцэрлэгийн багш нар, тогооч, галч эмч гээд жирийн ажилтнууд таван жил тутмын зургаан сартай тэнцэх цалин авч байхаар болсон юм. Нэгэнт хууль гарсан тул цалингаас цалингийн хооронд амьдардаг ажилчид урьдчилаад зээл авчихаж. Урамшууллаа аваад л төлчих юм чинь гэж бодож л дээ.
Гэтэл эрх баригчид тэдэнд урамшуулал өгөх хэрэггүй, түүний оронд өөрсдийнхөө нэр дээр ахиухан юм хуваарилья гэж сэтгэв. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон тариаланчдад үзүүлэх татварын хөнгөлөлтийг ч үгүй хийсэн байна. Засгийн газар саяхан сар бүр хүүхэд бүрт мөнгө өгөхөөр шийдвэрлэсэн. Гэтэл баруун гараараа сайхан загнаж өгсөн мөнгөө зүүн гараараа хурааж авах арга мэх сэдэж олжээ. Хүүхдийн “Үдийн хоол”-ны зардлын 50 хувийг ирэх оноос эхлэн эцэг эхээс нь авах гэнэ. Ингэж хэмнэж буй 80 гаруй тэрбум төгрөгийг юунд зарцуулах нь бас л тодорхойгүй. Хэмнэлтээс гарсан мөнгийг уг нь УИХ хэлэлцэж шийдвэрлэх учиртай.
Харин үүнээс хойш Засгийн газар өөрөө мэдэж зарцуулна гэж том толгойлж байна. Бонд гаргах бодлогыг ирэх оны төсөвтэй хамт оруулж ирсэн ба тэндээс олох долоон их наяд төгрөгийг хааш нь хийх вэ гэдэг бас л нууц гэнэ. Гадаад өрийн дарамтыг нэмэх энэ мөнгө манай улсын өнгөрсөн хугацаанд орос ах нараас авч байсан зээлийн 50 хувьтай тэнцэнэ гэдгийг судлаачид тогтоожээ. Төсөв гэдэг энгийнээр айл өрхийн гишүүн бүрийг тэтгэж байх учиртай. Гэтэл эрх баригчид өөрсдөө цүлхийж, ард түмнээ өрөнд унагах бодлого хэрэгжүүлэх гэж байна. Ингэхэд улсын төсвийн нууц цифрүүдийн цаана юу нуугдана вэ. Төсөв хэмээх төрийн бодлогын тоо бүхэн утгатай байх ёстой ч түмнээс нуусан төсвийн ард харин аюул нуугдаж байна бус уу.
Ц.Цэнэ
Эх сурвалж: "Монголын Үнэн"