Энэтхэгийн Цэргийн нисэх хүчин ПАК ФА 5 дахь үеийн 144 сөнөөгч онгоц Орос улсаас худалдан авахаар шийдвэрлэсэн гэж India Strategic Цэргийн нисэх хүчний ерөнхий командлагч нисэх хүчний маршал Норман Анил Кумар Брауны мэдээллийг үндэслэн бичжээ. Ерөнхий командлагчийн хэлснээр эдгээр нь оросынхтой бараг адилхан тоноглолтой ганц суудалтай онгоц юм.Бүхээгийн компьютерийн систем нь ялимгүй ялгаатай байх болно. Олон зориулалтат сөнөөгч онгоцыг Оросын тусламжтайгаар Энэтхэгт үйлдвэрлэнэ гэж Браун мэдээлээд эл асуудлаар оросын талтай хэлэлцээ хийж байгааг тэмдэглэв.
Сөнөөгч онгоц үйлдвэрлэх энэтхэгийн HAL үйлдэврийн газар оросын Нисэх онгоц үйлдвэрлэх нэгдсэн корпорацтай хамтран хэт авианы хөдөлгүүр, стелс-технологийг боловсруулж үйлдвэрлэх ажлыг санхүүжүүлэх эхний 6 тэрбум доллар гаргаад байна.Анхны загвар 2014, дараачийн хоёрыг 2017,2019 онд Энэтхэгт нийлүүлнэ. Гадаадад нийлүүлэх 5 дахь үеийн сөнөөгч онгоцуудыг 2020 онд бөөнөөр үйлдвэрлэж эхлэнэ гэж үүний өмнө ОХУ-ын БХЯ-ны тэргүүн Анатолий Сердюков мэдээлсэн билээ. Энэтхэгт нийлүүлэхийн өмнө сөнөөгч онгоц хэд хэдэн туршилтыг давах юм.