logo

"Skyfall" кино 11-р сарын 09-нөөс кино театруудаар гарч эхэлнэ

2012/10/17
Алдарт Жэймс Бондын цувралын 23 дахь анги болох "Skyfall" кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Жүжигчин Даниел Крэйг Английн тусгай ажилтны дүрийг гурав дахь удаагаа бүтээсэн юм. Тэрээр сүүлийн ангид тоглоход ямар байсан талаараа ярихдаа "Би энэ дүрийг бүтээсэндээ маш сэтгэл хангалуун байна. Мэдээж сорилт бэрхшээлүүд үргэлж тулгарч байсан. Хийж байгаа зүйлээ мэдэж байна гэсэн бодол төрдөг ч андуурснаа мэдэх үе гарна. Тиймээс миний хувьд энэ дүрийг бүтээх нь үнэтэй туршлага байлаа" гэжээ.
"Skyfall" кинонд тагнуулын нууц агентлагийн дарга "М"-д тохиолдох үйл явдлууд Бонд түүнд хэр үнэнч эсэхийг шалгадаг. "М"-ийн дүрийг бүтээсэн Дэйм Жүди Денч хатан хаан хоёрдугаар Элизабетын хаан ширээнд суусны 60 жилийн ой тохиосон, мөн Олимпийн наадам болсон жил Жэймс Бондын цувралын 50 жилийн ой давхцаж байгаагаагаараа онцлог гэдгийг хэлжээ.
"Skyfall" кино ирэх 11-р сарын 09-нөөс кино театруудаар гарч эхлэх юм байна.
Бондын анхны анги одоогоос 50 жилийн өмнө буюу 1962 онд "Dr No" нэртэйгээр гарч байсан билээ. Түүнээс хойш нийт 23 анги гарсан бөгөөд Бондын цуврал дэлхийн театруудааас нийтдээ гурван тэрбум гаруй фунтын орлого олжээ. 23 ангид тусгай ажилтан Жэймс Бондын дүрийг зургаан өөр жүжигчин бүтээсэн байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш