Ардчилсан Монгол Улсын парламент дарангуйллын, хүчирхийллийн гэмээр ажиллаж байгааг ард олон ярилцах боллоо. Юуны өмнө сонгогч олны эрх ашгийг үл хүндэтгэж, тэдний итгэл сэтгэлээр тоглож байгаагаа үл тоомсорлож байгаа нь хачир халтай. Ерөөсөө АН-ын олонхи болсон бардамнал нь ийнхүү нийгэмд “Ардчилсан дарангуйлал” хэмээх ноцтой ойлголтыг тогтоож өгч байна. Олон зуун мянган иргэдийн итгэл сэтгэлийг төрд төлөөлж орж ирсэн Монгол Ардын Намын 25 гишүүн өнөөдрийг хүртэл бүлэггүй яваа нь УИХ дахь АН-ын дарангуйллаас үүдэлтэй юм.
Хэдийгээр улстөр хийж, өрсөлдөгч нэгнээ шантаажилж, дарлаж байгаа ч тэдний цаана байгаа олон мянган иргэдийн итгэл сэтгэлийг үл тоож байгаа нь чухам юуг өгүүлж байна вэ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн УИХд суугаа олонхи буюу 42 гишүүн Монгол Улсын ард иргэдийг үл тоож байна гэсэн үг. Ард олны цаашдын хувь заяа, амьдралыг үнсэнд хаясан шалз шиг болгож байна. Тэдэнд улс орны эрх ашиг гэхээсээ илүү өөрсдийн улстөрийн байр сууриа дангаараа бэхжүүлэх төлөвлөгөөт ажил нь чухал байгаа бололтой. Тиймээс луйвраар олж авсан боломжоо ашиглахын тулд хууль, эрх зүйн орчныг өөрсдийн талд ашигласаар байна.
Дээрээс нь шүүх засаглалыг гартаа хийсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН-ын дарга байсан ерөнхий прокурор Д.Дорлигжав нарын дэмжлэг, тэдний сүрдүүлгээр өнөөдөр ард түмний эрхийг боомилж, дарангуйлж буй. Хамгийн сүүлд төсвийн төсөл дээр өөрсдийнхөөрөө дайрч батлахаар зэхсэн. Олонхийн дарангуйлан оруулж ирсэн төсвийн төсөлд зураг төсөл нь гараагүй бүтээн байгуулалтын мөнгө суулгажээ. Тухайлбал, Налайх дүүрэгт барих 3000 хүний багтаамжтай хорих ангийн барилгын мөнгийг төсөвт суулгаж оруулж ирсэн байгаа юм. Гэтэл зураг төсөл нь гараагүй байшин барилгын мөнгийг төсөвт тусгадаггүй хуультай аж. Үүнийг нь учир мэдэх гишүүд хэлсээр байхад өнөөх л дарангуйлсан хэвээр зүтгүүлж байна.
Энэхүү дарангуйллын цаана олигархийн бүлэглэлийн ашиг сонирхол төсөвт хүртэл нуугдаж ирж байгаа нь илт. Төсвийн төслийг үзэхэд өнгөрөгч оныхоос 2013 оны хөрөнгө оруулалт нэг дахин багасчээ. Ийм дутагдал олон байхад УИХ дахь олонхийн бүлэг муйхарласаар байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа улстөрийн зорилгоор боомилж, өөрс дийн дураар шийдээд байхаар улс орны аж амьдрал доройтно гэсэн үг. Тэр тусмаа бизнесийн бүлэглэл, олигархиудын санаархлыг эдийн засагтай хутгаж, төсөвт хүртэл оруулж ирээд байхаар улс орны амьдрал юу болох вэ.
Өнгөрөгч сонгуулийн дараа УИХ-ын чуулганыг хууль бус хуралдуулж, хууль бусаар УИХ-ын даргыг томилсон. Анхнаасаа ийнхүү хууль бусаар, олонхийн хүчээр эхлүүлсэн шинэ УИХ-ын бүрэлдэхүүн өнөөдөр ард түмнээ заналхийлсэн төсөв батлах гээд сууж байна. Тэд ирэх онд ард түмэндээ “Бүсээ сайн чангалаарай” гэж уриалсан төсөв батлах гээд олонхиороо дайрч эхэллээ. АН-ынхан хүч түрэн УИХ-аа хууль бус даргатай болгосны дараа УИХ дахь байнгын хороодыг ч бас л дарангуйлж байгаад ард түмнээсээ сонгогдсон 25 гишүүнгүйгээр байгуулж, ард олны эрхийг мөн л зөрчсөн.
Өнөөдрийн байдлаар аль ч байнгын хорооны хуралд ямар ч асуудал оруулж ирсэн сөрөг хүчний үгийг сонсохгүйгээр шийдэн УИХд өргөн барьж, УИХ нь мөн л дарангуйллын шинжтэй асуудал шийдсээр хэдэн сарын нүүр үзлээ. Ард түмний хувьд итгэлээ өгч, амьдралаа даатган байж сонгосон гишүүдийн санал нь УИХ дээр жинхэнэ утгаараа хэрэгжихгүй байгаад бухимдаж сууна. Энэ хүн л миний үгийг төрд хүргэж, асуудал шийдэж чадна хэмээн 25 хүнийг УИХ-д сонгосон ч ард түмний эрх нь хаалттай байсаар гурван сарын нүүрийг үзлээ. Тэдний амьдрал, итгэл сэтгэлд дарангуйлал гэсэн зүйл бат бөх бууриа засч байгаа нь хаанаас ч харагдана.
Тэр ч бүү хэл олонхийн бүлгийг дэмжсэн ард иргэд “Бид чинь ийм дарангуйлагчдад саналаа өгсөн хэрэг үү” хэмээн эргэлзэхэд хүрч байна. Энэ хэрээр ард олны итгэл алдарч, ямар гээч дарангуйллын нийгэмд амьдарч байгаагаа мэдэрч байгаа бололтой. Нийгэмд бат бөх сууриа тавьж байгаа энэхүү дарангуйллын хэлбэр улстөрийн бизнес бүлэглэлд хамгийн таатай тусч байгаа нь илт. Олигархиудын дарангуйлал тогтох том боломж нээгдэж байгаа нь хамгийн харамсалтай.
“АПУ”, “Женко”-гоос эхлээд арил жааны томоохон банкууд, бу сад бизнесийн байгууллагын 70 гаруй хувь нь АН-ын гарт бий. Шууд хан хэлэхэд үндэсний томоохон үйлдвэрлэл, архи тамхи үйлдвэрлэгчид АН-ын мэдэлд байна. Тэдгээрийн эзэд нь бүгд УИХ, Засгийн газарт өндөр дээд албан тушаал хашиж байгаа нь ч дарангуйллын эхлэл байж мэднэ. Тиймээс дарангуйлал цаашлаад ард түмэн, улс орны эрх ашигт ихээхэн сөргөөр нөлөөлнө. Бүр цаашилбал үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй.

Эх сурвалж: "Монголын Үнэн"