Нийслэлд шинээр сургууль, цэцэрлэг барих зайлшгүй шаардлагыг харгалзан зөвшөөрөлгүй баригдсан зарим барилгыг төрийн өмчид шилжүүлж, боловсролын байгууллагад ашиглах боломжийн талаар судалгаа хийхийг холбогдох хүмүүст Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр үүрэг болгожээ.
Үүнээс үүдэн цэцэрлэг, бага сургууль хоёрыг хамтад нь байлгах талаар бодлого боловсруулж, судалгаа хийх, бага ангийн багшид хамгийн бага хэмжээтэй цалин өгдөг тогтолцоог өөрчилж, тэдний цалинг нэмэгдүүлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны яаманд санал тавихаар болжээ.
Мөн холоос сургуульдаа ирдэг сурагчдын сурах нөхцөл бололцоог хангах, хүүхэд багачуудыг замын хөдөлгөөний осол гэмтлээс сэргийлэх зорилгоор нийслэлийн Баянгол дүүргийн 70, Хан-Уул дүүргийн 26-р сургуульд сургуулийн автобус авахад шаардагдах 105 сая, Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор сургууль, 10-р сургуульд автобус түрээслэхэд шаардагдах 6.3 сая төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахаар болжээ.
Б.Туул