Барилгын зөвлөгөө, мэдээллийн төв болон барилгын салбарынхны төлөөлөл сүүлийн үед үүссэн нөхцөл байдлын талаар өөрсдийн байрь сууриа илэрхийллээ. Тэд хотын удирдлагуудын шийдвэрийг дэмжиж байгаа ч зарим асуудалд уян хатан бодлого барих шаардлагатай байгааг уламжилсан юм.
Учир нь барилгын салбарын үйл ажиллагааг зогсонги байдалд оруулснаар зөвхөн барилга бус олон салбар хямралд орж болзошгүй байгаа. Тухайлбал, тус салбарт 38 мянган мэргэжлийн барилгачин байдгаас 12 мянга нь ажлын байргүй болсон байна.
Мөн арилжааны банкуудаас авсан 800 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэлтэд саад болж эхэлсэн тухай ч ярьж байв. Зөвхөн зээлийн хүүд өдөрт 500 сая төгрөг төлж байгаа аж. Тиймээс хотын болон төр, засгийн удирдлагууд гаргасан шийдвэрээ эргэн харж, зохих ёсны зөвшөөрлөө авсан барилгын компаниудад ажлаа хийх боломж олгохыг хүсч байлаа.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"