Цэнхэр булангийнхан түүхэндээ анх удаа төрийн гурван өндөрлөгийн суудалд тухалж, шинэчлэлийн тодотголтой өрх гэрээ босгож буй. Тэр ч утгаараа татвар төлөгчдийн хөлс хөдөлмөр шингэсэн их буяныг зүй ёсоор зарцуулах эрхтэй болж байгаа юм.
Ямартай ч эрхэм дарга нарын хэлж буйгаар энэ удаагийн төсөв “Үрэлгэн төсөв, үргүй хөрөнгө оруулалтыг цэгцлэх” уриатайгаараа онцлог. Гэвч бодит байдал хийсвэр сэтгэлгээнд нугачин дарагдаж байгааг учир мэдэх хүмүүс нь халаглах болов.
Наанадаж л, Ерөнхий сайд өөрийн мэдэлд 50 тэрбум төгрөг тусгуулжээ. Яахав юмны эзэн гэдгээрээ байж болох. Гэвч энэхүү хөрөнгөөр УИХ-ын гишүүдэд өгдөг байсан нэг тэрбум төгрөгийг түдгэлзүүлж байгаа нэрийдлээр эвслийн 41 гишүүний тэрбум төгрөг дээр найман тэрбумыг нэмж, засагт төвлөрүүлж байгаа гэх хардлага ч зарим гишүүдэд байна.
Харин албаныхан энэхүү 50 тэрбум төгрөгийг Засгийн газрын шинэчлэл болон Ерөнхий сайд энд тэнд ажиллахдаа асуудал шийдэж байхад зориулна хэмээн тайлбарлаж байгаа. Гэвч юунд зарцуулах, ямар ажил хийх нь тодорхойгүй, үйл ажиллагааных нь задаргаа ч байхгүй, үл мэдэгдэх 50 тэрбум төгрөг төсөвт суулгажээ.
Мөн гишүүдийн илэрхийлсэн байр сууриас харвал шинэ онд боловсролын салбарт төсвийн дутагдал үүсэх бололтой. Ирэх онд тэтгэвэрт гарах 5000 багшийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал болох 50 тэрбум төгрөг, хөдөө ажилласны нэмэгдэл 100 тэрбум төгрөгтэй нийлээд 150 тэрбум төгрөг Л.Гантөмөр сайдын толгойг өвтгөж байна. Цааш ухвал салбар бүхэнд иймэрхүү нарийн ширийн зовлон гарч ирнэ. Дараа дараагийн хэлэлцүүлгээр зовлонгууд ил болж, басхүү тойргоос сонгогдсон гишүүд тойргууддаа хөрөнгө оруулалт татах гэж баахан үзэлцэх юм болох нь ээ.
Уг нь бүх шатны багш бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгож, боловсролын байгууллагад ажиллагсдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсролын тухай хуульд олон жил хүлээлттэй байсан нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Гэвч харамсалтай нь төсөвт энэ бүхнийг “но” гээд нам дарахаар тооцжээ. Магадгүй энэ бүхний цаана ялалтыг хаягласан намынхны нэгэндээ бэлдсэн албан тушаалын гай “чөдөр” болж байж ч мэдэх юм. Учир нь яамдын тоог ихээр нэмэгдүүлж түүнийг дагаад сайд, тэдгээрийн туслахууд гээд дарга, даамал сэтэртэй олон хүнийхээ цалин хөлсийг улсын төсвөөс илүүчлэхийн тулд боловсролын салбарынхны хувь заяанд өөрчлөлт оруулсан дэг шүү.
Цаашлаад ирэх оны төсвийн нэг онцлог нь гадаад эдийн засаг, санхүүгийн таагүй орчин байж мэдэхээр байна. Тухайлбал, үндсэний аюулгүй байдлын асуудлаар манайдаа л толгой цохидог М.Батчимэг гишүүн урд хөршийн эдийн засаг ихээхэн түгшүүртэй болж байгааг сануулсаар байгаа билээ. Мөн энэхүү хүрээнд бичиг цаастай ноцолддог эрдэмтэн мэргэд ч нэгийг хэлсээр буй юм.
Гэвч ирэх оны төсвийг тэрлэхдээ нэг тонн зэсийн зах зээлийн үнэ дунджаар 8152 ам.доллар, нэг тонн нүүрсний үнэ нүүрсний нэр төрлөөс хамааран 83.2- 161.2 ам.доллар байна гэж төсөөлжээ. Энэ нь дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, орчноос хамаарч алт, зэс, нүүрсний үнэ, экспортын хэмжээ таамагласан түвшнээс буурсан тохиолдолд төсвийн орлогод шууд нөлөөлөх нь зүйн хэрэг. Гэсэн ч цагаан захтнууд төсвийн төлөвлөсөн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх боломжгүй болгох томоохон эрсдлийг бий болгожээ.
Ядаж л зарим уул уурхайн компаниуд төлөвлөсөн хэмжээнд олборлолт хийхгүй бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад татвар, төлбөр, хураамжийг төсөвт төвлөрүүлэх боломжгүй болно. Судлаачдын үзэж буйгаар 2013 оны хувьд, зэсийн томоохон уурхайнууд ашиглалтад орж, хуучин уурхайнууд олборлолтоо нэмэгдүүлснээр дэлхийн зэсийн нийлүүлэлт нэмэгдэж нийт эрэлтээсээ 350 мянган тонноор давах төлөвтэй байгааг онцолж байна.
Нэг үгээр хэлбэл, эрэлтээс давсан нийлүүлэлт болон дэлхийн эдийн засагт үүсээд буй тогтворгүй байдал ирэх онд буурвал Тогтворжуулалтын сан болон төсвийн орлогын бүрдүүлэлтэд томоохон эрсдэл үүсч болзошгүй. Учир нь төсвийн төлөвлөгөөнд дэлхийн зах зээл дээрх нэг тонн зэсийн үнийг 8152 ам.доллараар, тэнцвэржүүлсэн үнийг 6328.9 ам.доллар тооцож, улмаар Тогтворжуулалтын санд зэсээс нийт 103.7 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцсон. Зэсийн зах зээлийн үнэ 6328.9 ам.доллар хүртэл унавал Тогтворжуулалтын санд зэсээс төвлөрүүлэх орлого төвлөрөх боломжгүй болно. Харин зэсийн үнэ 6328.9 ам.доллараас доош буурвал Хүний хөгжлийн сан, Улсын төсөв, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд зэсээс төвлөрөх орлогын хэмжээ буурахаар байна.
Бас нэгэн адармаатай асуудлыг тодруулахад, зөвхөн гурван сум шинэчилнэ гэж 300 тэрбум төгрөг төсөвлөсөн байх юм. Уг нь улсын хөгжил сумаас гэдэг ч цаг үеэ олсон ажил мөн үү. Дэлхийн эдийн засаг хямралын харангатай өртөөлж буй энэ үед бүсээ чангалж амьдрах нь зах зээлийн хууль байлтай. Гэвч иргэдийнхээ ахуйд анхаарсан буюу цалин,тэтгэвэр нэмэх тухай огт тусгаагүй байж ийм ажилд тэр бумаар нь зарцуулах гэж байгаа нь тоогүй.
Мөн ажлын байр нэмэгдүүлэх зардалд ганц ч төгрөг хаясангүй. Нөгөө ажилтай, орлоготой монгол хүн хэзээ бий болох вэ. Түүнчлэн жижиг дунд үйлдвэр, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн болон тариаланчдад үзүүлэх татварын хөнгөлөлтийг ч үгүй хийсэн харагдана лээ. Энэ мэтчилэн иргэдэд гомдолтой зүйл олон байна.
Хүүхдийн мөнгөний тухайд ч гэсэн. Баруун гараараа өгсөн мөнгөө зүүнээрээ хурааж авахтай утга дүйх санаа агуулагдаж байгаа гэлтэй. Учир нь хүүхдийн “Үдийн хоол”-ны зардлын 50 хувийг ирэх оноос эхлэн эцэг, эхээс нь авах гэнэ. Түүнээс хэмнэгдэх 80 гаруй тэрбум төгрөгийг юунд ашиглах нь бас л тодорхойгүй. Ингэж ард түмний хөрөнгийг зүй бус зарцуулах эрх энэ төрд бий бил үү.
Харин хамгийн хэл ам дагуулж буй асуудал бол Засгийн газраас таван тэрбум ам.долларын үнэт цаас гаргах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан явдал юм. Манай улсын тухайд, ардын хувьсгалаас хойшхи 70 гаруй жилийн хугацаанд 11.7 тэрбум ам.долларын зээл авсан байдаг аж. Үүний 42.7 хувь буюу 1990-ээд оноос хойш 20 жилийн хугацаанд авсан улсын нийт гадаад зээл болох 8,2 их наяд төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний өр юм. Үүнийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр нэр бүхий гишүүд хөндөж байсан. Зүй нь энэ их зээлийг юунд зарцуулж, яаж нөхөх, хэрхэн эргэн төлөх талаар огт тооцоо судалгаа үндэслэлгүйгээр авч байгаа нь Монгол Улсын иргэн бүрийн ирээдүйд өрийн асар их дарамтад оруулах эрсдэлтэй алхам хэмээн үзэж буй. Ямартай ч төсвийн төслийг дахин хоёр удаагийн хэлэлцүүлгээр шүүж байж ирэх арванхоёрдугаар сарын 1-ний наана батлана.
О.Мөрөн