“Монголын оюутны холбоог шинэчлэх түр зөвлөл” өнгөрсөн сарын сарын 25-нд албан ёсоор байгуулагдаж МОХ-д шаардах бичиг хүргүүлээд байгаа. Тэдний зүгээс ээлжит чуулганаа хурдан хуралдуулж ерөнхийлөгчөө сонгохыг шаардаж байгаа юм. Энэ талаар МОХ-г шинэчлэх оюутан залуусын түр зөвлөлийн зохицуулагч Б.Амгаланбаатартай ярилцлаа.
-Та бүхэн яагаад энэ зөвлөлийг байгуулах болов?
-МОХ бол монголын 170 мянган оюутны эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Тэр ч утгаараа өөрийн гэсэн дүрэмтэй. Дүрмэндээ хоёр жилд нэг удаа чуулганыг зохион байгуулна гэж заасан байдаг. Гэтэл чуулган хуралдах хугацаанаасаа хэтэрч товыг зарлахгүй, тодорхой хариу өгөхгүй яваад байгаа. МОХ-ыг шинэчлэх шаардлагатай болоод байгаа. Оюутнууд МОХ-ыг зөвхөн нэг билет тараадаг байгууллага юм байна гэж хардаг. Гэтэл оюутны холбоо оюутны эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага. Гэтэл үүргийнхээ дагуу ажиллаж чадахгүй байна. МОХ хэн нэгэн эрх мэдэлтэй хүний бизнес, улс төрийн шантааж хийдэг ийм байгууллага болсон. Тиймээс тус холбоог шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна.
-Чуулганаа хийхгүй байгаа нь ямар үр дагавартай бэ?
-Оюутны холбооны одоогийн удирдлагууд энэ ажлыг өгөх сонирхолгүй байгаа. Одоо байгаа МОХ-ын дэд ерөнхийлөгч Д.Батбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл нар 25, 26 хүрч байгаа залуучууд. Оюутны байгууллагыг дөнгөж сургуулиа төгсөөд амьдрал дээр гарч ирж байгаа, эрч хүчтэй, сийрэг толгоотой залуучууд удирдах ёстой. Биднийг МОХ-ын удирдлагуудад шаардлагаа тавиад очихоор “Оюутны эрх ашиг хаана зөрчигдөөд байгаа юм. Хэн гэдэг оюутны эрх ашиг зөрчигдөөд байна. Тэрийгээ та нар баримттай аваад ир” гэсэн мунхаг ухаанаар асуудалд ханддаг. Энэ асуудлыг арай өөр байдлаар харах ёстой юм болов уу. Магадгүй өнөөдөр Шархаданд амьдардаг оюутанд автобусны билет байхгүй байж болох юм. Энэ бол зайлшгүй автобусаар зорчих ёстой оюутнуудын нэг. Өөрөөр хэлбэл, энэ оюутны эрх ашиг нь зөрчигдөж байна гэсэн үг. Үүнийг МОХ-ын удирдлагууд шийдэх ёстой.
-Тэгэхээр та бүхний харж байгаагаар МОХ ямар байх ёстой вэ?
-Оюутны холбоо нь нэгж оюутанд үйлчилж тэдний эрх ашгийг хамгаалдаг, их дээд сургуулын захирлуудтай хамтарч ажилладаг байх ёстой. Мөн оюутантай холбоотой асуудал Засгийн газар, улс төрийн намуудтай дээр хамтарч ажилладаг байгууллага байх юм. МОХ-ны 70 жилийн ой болж байгаа. Энэ хугацаанд нэг хүнээс дамжсан ах дүү нарын холбоо сүлбээний байгууллага болсон. Дарга нэг том эрхэм байвал дэд дарга нь түүнийы дүү юм уу хамаатан байх жишээтэй. Оюутны холбоог өөрчлөе, шинэчлэе гэж орж ирсэн залуусыг түлхэж гаргаж байсан түүх ч бий. Жишээлбэл, Гэрэлт-Од гээд МОХ дэд ерөнхийлөгч байсан залууг хөөж гаргасан. Дараа нь Эрхэмбаяр гээд залуу XVII чуулганаар дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон ч шахаж дарамталсаар байгаад гаргасан.
-Та бүхэн өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийсэн гэсэн. Үүгээр ямар шаардлага хүргүүлсэн юм?
-МОХ-ны хяналтын зөвлөл, Удирдах зөвлөлийн гишүүд, МОХ-г шинэчлэх оюутан залуусын түр зөвлөл хамтран хэвлэлийн бага хурал хийсэн. МОХ-нд шаардлага хүргүүлсэн. Үүнд МОХ-ны ээлжит XVIII чуулганыг аравдугаар сарын 28-ны дотор зохион байгуулах шаардлагатай байна гэдгийг тодорхой заасан. Тэгээд бид МОХ-ын удирдлагуудтай нь уулзсан. МОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Батбаяр, нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл хоёр биднийг үл ойшоосон байдалтай хүлээж авсан. “Бид зөвхөн удирдах зөвлөлийн гишүүдийнхээ саналыг сонсоно. Та нар бидэнд хамаагүй. Та нарын шүүмжлэлийг хүлээж авахгүй” гэсэн. Бид шаардах бичигт хариу өгөхгүй бол МОХ-ны хяналтын зөвлөлийг хуралдуулж XVIII чуулганы товийг зарлана гэдгээ тодорхой хэлсэн. Үүнийхээ дагуу ажлаа зохион байгуулаад явж байна.
-Чуулганыг хуралдуулах эрх нь та нарт бий юу?
-МОХ-д хяналтын зөвлөлийн таван гишүүн бий. Ханалтын зөвлөл нь МОХ-ын ээлжит чуулганы товыг оруулдаг байгууллага. Тиймээс хяналтын зөвлөл хуралдаж удирдах зөвлөлийн хурал зохион байгуулах товыг оруулна. Бид чуулганыг аль болох хурдан зохион байгуулах үүднээс МОХ-ын хяналтын зөвлөлийг хуралдуулах гэж байна
-Та бүхэн МОХ-ыг хэрхэн шинэчлэхийг хүсч байгаа юм бэ?
-Төлөвлөсөн ажил их байна. Эхний ээлжинд ерөнхийлөгчийг өөрчилнө. Энэ байгууллагын ерөнхийлөгч нь дөнгөж их сургуулиа төгссөн залуу байх ёстой. Бид ХААИС-д бодлогын судлаач хийж байсан А.Отгонбаатар гэдэг залууг МОХ-ын ерөнхийлөгч байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс түүнийг бодлогоор дэмжиж байна. Энэ залуу бодлогын мониторингийг хөгжүүлэхэд нэлээд хувь нэмэр оруулсан. А.Отгонбаатар “Монгол хүн л юм бол” хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж байгаа. Энгийн оюутнууд МОХ-ын ерөнхийлөгчтэй нүүр тулаад уулзахад хэцүү байдаг. Бид МОХ-ын ерөнхийлөгч оюутнуудад үйлчилдэг үйлчлэгч байх ёстой гэж бодож байгаа. Дарга бол оюутнуудынхаа сайн сайхны төлөө явдаг, тэдний төлөө санаа зовдог хамгийн доод түвшний албан тушаал байх ёстой. Хамгийн дээд түвшний албан тушаалтан бол мөнгөө төлж сурч байгаа оюутнууд. Хэрвээ бидний ажил бүтэмжтэй болж удирдлагыг шинэчилж чадвал МОХ-ын ерөнхийлөгч өдөр бүрийнхээ хоёр цагийг оюутнуудад зарцуулдаг болно. Мөн МОХ-ын бүтэц бүрэлдэхүүнийг ч шинэчилнэ. МОХ-г үүргийнх нь дагуу ажлыг нь хийлгэнэ. Хэн нэгэн нам хүчний захиалгаар жагсаал цуглаан хийдэг биш, оюутнуудын эрх ашиг зөрчигдөж байгаа газарт дуу хоолой нь болох ёстой. МОХ бодлогын түвшинд ажил хийх ёстой. Би МУИС төгсчихөөд АНУ-д гайгүй сургуульд магистрантурт сурмаар байдаг. Гэтэл Монголын баклавр дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхгүй байна. Энэ ажлыг МОХ зохион байгуулах ёстой.
-Танай зөвлөлд хэчнээн оюутан нэгдээд байна вэ?
- 90 мянган оюутан бидэнтэй нэгдэж байгаа. Бид өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийхэд төрийн өмчийн сургуулийн оюутны холбооны дарга нар л ирсэн. Яагаад гэхээр тэд доороо бүтэц бүрэлдэхүүнтэй учир хамгаалах хүмүүстэй байдаг. Гэтэл хувийн сургуулийн оюутны зөвлөлийн дарга нар тэмцэе гэхээр эргээд МОХ шантаажилдаг. Захирлуудтай нь ярьж байгаад сургуулиас нь хүртэл хөөх арга хэмжээ авахуулдаг гэсэн. Ийм харамсалтай аргаар МОХ өнөөг хүртэл оршин тогтносоор ирсэн. Бид МОХ-ыг шинэчлээд зогсохгүй, бүх зүйлийг нээлттэй болгохыг зорьж байгаа. XVIII чуулганыг нээлттэй явуулна. Шууд дамжуулах хүсэлтэй телевизүүд бидэнд хандвал бүх боломжийг олгоно.
-Хүмүүс та бүхний ард ямар нэгэн нам байна гэж хардаж байсан. Тийм зүйл бий юу?
-Огт байхгүй. Нэг нам нь ялагдчихаад шокноосоо гараагүй, нөгөөх нь ялчихаад засгаа төвхнүүлэх гээд завгүй явж байна. Энэ үед оюутны байгууллага гэдэг сул аппратын сонгууль болох гэж байна. Үүнд анхаарлаа хандуулах улс төрийн нам байхгүй байгаа. Энэ хугацаанд л бид МОХ-г улс төрийн нам болон хэн нэгэн мөнгөтэй хүний нөлөөллөөс татаад авах ёстой. Намайг МОХ-ны аль нэг албан тушаалд очих гээд яваад байна гэж хардаж байсан. Тийм зүйл байхгүй. Би оюутны байгууллагаар олон жил явсан. Тиймээс МОХ-ыг шинэчлэгдээсэй гэж хүсч байна. Би хангалттай олон жил оюутны холбоонд ажилласан учраас өөр салбарт өөрийнхөө хүчийг сорье гэж бодож байгаа. Бидний ард ямар нэг мөнгөтэй хүн байхгүй. Үнэхээр шинэчлэх цаг нь болсон учраас залуучууд нэгдэж байна.
Б.Азаа