Ирэх оныхоо төсвийн анхны хэлэлцүүлгийг УИХ-аар хийсэн нь өнгөрөгч долоо хоногийн хамгийн чухал үйл явдлын нэг байв.
Үүнтэй зэрэгцээд аар, саар, элдэв үйл явдлууд ар араасаа цуварлаа. Тухайлбал, өдгөө ч маргаан нь сунжирсаар байгаа МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг, АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нарын асуудал. Г.Батхүү, Д.Зоригт нарт тангараг өргөх боломж бүрдсэн гэх мэдээлэл тарсан ч хэрхэн үнэн бодитой хэрэгжих вэ гэдэг нь энэ долоо хоногийн эцсээр шийдэгдэх магадлалтай аж.
Улстөрийн намуудын суудлын тоонд нэмэр үзүүлэх эл үйл явцтай зэрэгцэн Хууль зүйн шинэхэн сайд Х.Тэмүүжинд илгээсэн хаяггүй захидал ч өнгөрөгч долоо хоногийн том сенсаци байсан. Нэг хэсэг нь тэрхүү захидлыг “Хонгиотой ижил, өөрийнх нь зохиож буй ажил” гэж байхад Хууль зүйн сайд тэрхүү захидлыг цагдаагийн халаа сэлгээ, эрх мэдэлдээ шунаж, сандал ширээтэйгээ зууралдагсдын хийсэн ажил” гэж байв.
Үүгээр зогсохгүй Х.Тэмүүжин сайд бас нэгэн хэрүүлийн эзэн болох дөхөв. Энэ нь өдгөө баригдаж буй Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг шүүхийн цогц барилга болгоно гэсэн явдал байв. Нэлээд эсэргүүцэлтэй тулгараад байгаа ч уг эмнэлгийн барилга сайдын хорхой идсэн араанд нь зуугдсан бололтой. Тэрбээр Цэргийн төв госпиталийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй нийлүүлэхээр санаа шулуудсанаа зарлаад амжсан.
Өнгөрөгч долоо хоногийн бас нэгэн дуулиан нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт ялын тогтоолыг эмнэлэгт нь очиж гардуулсан явдал байлаа. Түүний өмгөөлөгч С.Нарангэрэл “дарга”-ынхаа төлөө хөлөө хүрэх газарт явж, улсын дээд шүүх, цаашлаад олон улсын байгууллагуудад хандана гээд байгаа. Харин ялын тогтоолыг ийн гардуулсныг нийт масс “Болдог юм болдгоороо л болж байна” гэж үзэж байв.
Экс эрхэм ялын тогтоолоо эмнэлгийн орон дээр гардах энэ мөчтэй зэрэгцэн иргэдээ сонсдог овоохон том чихтэй болсон нь ч бас л нэг сонин үйл явдал байлаа. Энэ чихийг Засгийн газар бий болгож түүндээ “11-11” гэх нэр хайрласан.
Тэрхүү томоохон чихэнд нь төр засаг, төрийн ажил, ажилтантай холбоотой, болох болохгүй мэдээллийг иргэд хот, хөдөө бүр хаанаас ч шивнэхэд сонсоно гэдгээрээ зангарагтай. Засгийн юм зангарагтай байхаас ч яах вэ.
“11-11” гэх чихний эл асуудлыг иргэд сайшааж, сэтгэл санаа нь ихэд гэгээлэг байтал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын О.Магнайгийн хийсэн мэдээлэл сэвтүүлж орхих шиг болсон. Гэхдээ утгаараа бол иргэдийн төлөө хийсэн шударга шалгалт, илрүүлэлт байсан л даа, уг нь. Түүний хэлснээр “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой, “Цэвэр жимсний шүүс”-нүүд нь Хятад сиропыг усаар найруулдаг байсан аж. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүнүүд нь “Хүний биед элдэв хор нөлөөгүй” гэж гарсан ч “цэвэр шүүс” гэж иргэдийг төөрөгдүүлж буйдаа компаниуд тайлбар хийж, зэмлэл хүртэх ёстой гэдгийг “шударга” Магнай хэлсэн. Түүний эл мэдээлэл гарсны дараа дэлгүүрээс элдэв ундаа шүүс худалдан авах нь эрс багассан гэнэ лээ.
Өнгөрөгч долоо хоногийн бас нэгэн дуулиан нь УИХ-ын эрхэм гишүүн Д.Оюунхорол, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын “зөрчил” байв.
Хэдхэн сарын өмнө боловсролын салбарынхны нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар баталж, тус салбарынхан ч “хуультай боллоо” гэж баяртай байсан. Гэтэл энэ сарын 11-нд 2013 оны төсөв хэлэлцэх үеэр Засгийн Газраас уг хуулийг хүчингүй болгохоор болж УИХ-д эргүүлэн барьж орхив.
Боловсролын салбарын арын албаныхан гэгддэг манаач, үйлчлэгч, жижүүр, галч мужаан, тогооч, сантехникч, нярав нягтлан зэрэг төрөл бүрийн мэргэжлийн эдгээр хүмүүсийн духны үрчлээ эл мэдээг дуулаад нэг биш нэлээн хэд болж, үсэнд нь сор суусан ч байж болох юм. “Ерөнхий сайдыг багш байсан, сургуулийн амьдралыг 10 хуруу шигээ мэддэг хүний хувьд эл асуудалд нягт нямбай хандаж, боловсролын салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахад бие сэтгэлээ зориулж ирсэн дээрх хүмүүст хүндэтгэлтэй хандана гэж бодож байтал талаар болж орхилоо...” хэмээн боловсролын салбартай холбоотой бүхэн санаа алдаж сууна лээ.
Улс орны амьдрал ийнхүү эрээнтэй бараантай, улстөрчид нь ийн асуудалтай байхад “Монголд үйлдвэрлэв” гэж хятадууд сиропоо рекламдсаар нэгэн долоо хоногийг үдэв ээ.
“Хөхүүрийн ам цаашилж, хүйтний эрч наашилж” буйг илэрхийлж дулааны эрч буурч, хасах хэмд шилжиж, уул толгодын орой саарал малгай өмссөн энэ мөчид ургац хураалт 80 гаруй хувьтай байлаа.