22 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзжээ
2012/10/18
Орон нутгийн сонгуулиар Налайх дүүрэгт нэр дэвшигчдийг энэ сарын 15-нд тодруулсан. Орон нутгийн сонгуульд МАН, МАХН, АН, МҮАН-аас 80, бие даагч дөрвөн хүн, нийт 84 хүн нэр дэвшихээр тус дүүргийн ИТХ-ын сонгуулийн хороонд материалаа өгчээ. Сонгуулийн хороо тэдний материалыг нягтлан шалгаад 84 нэр дэвшигчээс 62-ыг нь бүртгэж, сонгуульд өрсөлдүүлэхээр болсон байна. Тодруулбал, материалаа бүрдүүлж өгсөн дөрвөн намын 80 нэр дэвшигчээс 18-ыг нь, мөн бие даан нэр дэвшигч дөрвөн хүнийг бүртгэхийг татгалзсан гэнэ. Шалтгаан нь дээрх нэр дэвшигчид аймаг сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд материалаа бүрдүүлж өгөөгүй, мөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хэмээжээ. Ингэснээр МАН-аас нэр дэвшихээр материалаа өгсөн 35 хүний 25 нь, МАХН-ын 25 хүний 10 нь, АН-ын 25 хүний 22 нь, МҮАН-ын таван нэр дэвшигч орон нутгийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.