УИХ-ын чуулган элэг бүтэн хуралдана
2012/10/18
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн хуралдаан нэлээд онцлогтой болох юм. Учир нь удтал эзгүй байсан УИХ-ын зарим гишүүний суудал эзэнтэй болж байгаа билээ.
Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойргийн маргаан удтал үргэлжилсний эцэст СЕХ-ноос батламжилсны дагуу тус тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөх гэж байна.
Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн пропорционалиар буюу намын жагсаалтаар олгогдсон нэг суудлын эзэн тодорч, гишүүний тангаргаа өргөх талаар яригдаж байна. Эвслийн жагсаалтаар хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүн болох учиртай. Ийнхүү УИХ-ын дахин сонгуулийг эс тооцвол УИХ-ын гишүүд 74-үүлээ болж, элэг бүтэн хуралдах гэж байна.
Монголын мэдээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.