Эдийн засгийн байнгын хорооны /2012.10.17/ хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах хугацаа энэ оноор дуусгавар болж байгаа бөгөөд Засгийн газраас дахин нэг жилээр сунгах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн юм байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга банкин дахь хадгаламжийн 98 хувийг манай нийт иргэдийн 2 хувь нь л эзэмшдэг гэсэн тоо байдаг юм байна лээ. Тэгэхээр энэ хууль тэр 2 хувьд л зориулсан хууль гэж ойлгогдохоор байна. Үүнийг тэдгээр хүмүүсийн лобби ч гэж хэлж болохоор байна. Тийм болохоор хэлэлцэхийн эсрэг саналтай байна гэж байлаа. Гэсэн ч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ өдрийн хуралдаанаар Азийн авто зам, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд байгуулах Хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөхөөр төлөвлөсөн байсан. Хэлэлцээрийн талаар Зам, тээврийн сайд А.Гансүх танилцуулав. Тан.илцуулгатай холбогдууланг асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй, олонхийн саналаар дэмжин , санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Түүнчлэн “Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийн Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн. Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх хүн байсангүй. Олонхийн саналаар дэмжлээ.