Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороо /2012.10.17/ хамтарч хуралдан Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор гадаад орнуудтай орлого ба хөрөнгийн татварыг давхар ногдуулахгүй байх, татвар төхөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хоёр талын хэлэлцээрийг нийт 35 улстай байгуулсан бөгөөд үүнээс 30 улстай байгуулсан гэрээг соёрхон баталсан юм байна.
Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, томоохон төсөл арга хэмжээ хэрэгжиж, үндэстэн дамнасан компаниуд Монголд үйл ажиллагаа эрхлэх нь хурцацтай нэмэгдэж буй өнөө үед гэрээний зарим заалтуудын улмаас Монгол Улс олон тэрбум төгрөгөөр илэрхийлэгдэх татварын орлогоо алдаж буй аж. Энэ байдалд дүгнэлт хийж яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарчээ.
Судалгаагаар Кувейт, Люсембургийн Вант улс, Нидерландын Вант улс болон Арабын нэгдсэн Эмират улстай байгуулсан давхар татварын гэрээ Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн заалтуудтай болох нь тогтоогджээ. Хэлэлцээрийн “Дуусгавар болгох” гэсэн бүлэгт заасны дагуу гэрээг цуцлах үндэслэлтэй юм байна.
Ганц жишээ дурдахад “Айвенхоу Майнз” компани “Саудгоби сэндс” компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг 898 сая ам.доллараар Хятадын “Чалко” компанид борлуулсан ажил гүйлгээ, үүнтэй адилтгах бусад ажил гүйлгээнээс үүсэх хувьцаа борлуулсны олзод Монгол Улс татварын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсан ч давхар татварын гэрээ хэлцлийн улмаас татвар авч чадахгүйд хүрч байгаа юм байна.
Давхар татварын сул талуудыг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Нидерланд, Люксембург зэрэг улсуудад толгой компаниа бүртгүүлэх замаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, татвараас зайлсхийх нь түгээмэл юм байна. 1999-2010 онд манай улсад орж ирсэн шууд хөрөнгө оруулалтын 27 хувь нь зөвхөн Нидерланд улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс орж ирсэн гэсэн мэдээ байна.
УИХ-ын зарим гишүүд дөрвөн улстай байгуулсан гэрээг цуцлах бус нийт гэрээнүүдийг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Тэр дундаа татвараас зайлсхийдэг уул уурхайн компаниудын асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа.
УИХ-ын гишүүн С.Баярцогт, дээрх 35 гэрээний 36-г нь 1991-1998 онд, 8-ийг нь 1999-2007 онд хийсэн гээд тухайн үед гадны хөрөнгө оруулалтыг татах зорилгоор хийгдсэн гэдгийг хэлж байлаа. 2008 оноос дадхар татварын гэрээг дахин хийгээгүй бөгөөд тэдгээрийг өөрчлөх,, цуцлах бодлого барьж ирснийг дуулгав. Харин одоо улс оронд ашиггүй байгаа тэдгээр гэрээнүүдийг цуцлан алдаагаа засах цаг болсон гэж тэр хэлсэн юм.
Гишүүд ийнхүү хэлэлцээд дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдлээ.
Үүний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг цөмийн энергийн салбарыбн үйл ажиллагаатай холбоотой төсвийн асуудал байнгын хорооны гишүүдийн анхаарлыг ихэд татав. Тэр дундаа Атомын цахилгаан станцыг барих технологийг сонгох, ТЭЗҮ боловсруулах гэсэн заалтад гишүүд анхаарлаа хандуулсан. Цацраг идэвхт хордлогыг бууруулах ажил хийж чадахгүй байж АЦС гэж том дуугарлаа гэж шүүмжлэх хүн ч байв. Тэгээд хийхээр төлөвлөсөн том ажлыг ямар хэмжээний зардлаар хийх нь төсвийн төсөлд тодорхойгүй байлаа. УИХ-ын дарга З.Энхболд шар нунтгаас хойш боловсруулалт хийхгүй, АЦС барихгүй гэж Шинэчлэлийн Засгийн газар яриад байхад төсвийн төсөлд ийм санал оруулж ирсэн нь ямар учиртай юм бэ хэмээн лавлаж байв. Цөмийн энергийн газрын даргын ажлыг аваад удаагүй байгаа дарга Тэгшбаяр ирэх оны төсвийн төсөлд саналаа өгөх гэсэн боловч өмнөх удирдлага хэдийнэ боловсруулаад Засгийн газарт хүргүүлчихсэн байсанв Би өөрийн саналыг хүргүүлсэн гэсэн тайлбар тавьсан.
УИХ-ын дарга З.Энхболд нэгэнт хийх шаардлагагүй, тэгээд ч хийх мөнгө нь тодорхойгүй ийм арга хэмжээг төслөөс хасья гэсэн санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ. Мөн тэрбээр аймаг бүрт өндөр үнээр цэнгэлдэх хүрээлэн барьж төсвийн мөнгийг хийсгэж байгааг зогсоон тэр мөнгийг Берлин, Япон дахь ЭСЯ-ны байр барих, шинэчлэн засварлах ажилд зарцуулья гэсэн санал гаргасныг гишүүдийн олонхи мөн дэмжлээ. Ингээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.