"Монгол орны усны нөөцийн уур амьсгалын өөрчлөлтөд өртөх байдлыг бууруулах, дасан зохицох боломж" сэдэвт энэ жилийн гуравдугаар бага хурал өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Монгол Улс усны багавтар нөөцтэй оронд тооцогддог. Манай орны нууруудад 500 шоо км, мөстөлд 62.9 шоо км, гол мөрөн тэдгээрийн газрын доорх усны тэжээл 34.6 шоо км буюу нийт 599 шоо км ус байдгийг эрдэмтэд тооцоолсон байна.
Манай орны ус ашиглалт, хэрэглээ жилд дөнгөж 0.5-0.7 шоо км байгаа боловч улсын хэмжээнд нийт 5128 гол горхи, 9306 булаг, шанд, 3747 нуур, тойром, 429 рашаан ширгэсэн дүн гарчээ. Энэ нь ус ашиглалт хэрэглээ бага байгаа боловч голын сав газрын хөрс, ургамлын өөрчлөлт, аж ахуйн үйл ажиллагаа түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс усны горим, нөөц, чанарт учруулах нөлөөлөл их байгаа аж.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин