logo
Экс дарга нар энэ долоо хоногт ялын тогтоолоо авах бололтой

Экс дарга нар энэ долоо хоногт ялын тогтоолоо авах бололтой

2012/10/18

Нийгмийг айдаст, нийтийг уй гашууд автуулсан долдугаар сарын 1-ний хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Хоёр дахь шатны шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн цагдаагийн экс дарга нар Цагдан хорих төвд долоон сарыг үдэв.

Энэ хугацаанд экс дарга нарын бие муудаж хэд хэдэн удаа эмнэлгийн тусламж хүссэн ч батлан даалтад гаргаагүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн ар гэрийнхэн нь давж заалдах шатны шүүхэд хандахын тулд багагүй хугацааг хүлээсэн. Тэгвэл Улсын дээд шүүхэд хандахад мөн л хугацааг илээх бололтой. Учир нь долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан дарга нарт давж заалдах шатны шүүхээс ялын тогтоолыг нь гардуулж өгөөгүй байна.

Тэд ялын тогтоолоо гардаж авмагцаа дараагийн шатны шүүхэд хандах эрхтэй болно. Харамсалтай нь хүсэл байвч хясч ялын тогтоолыг нь удаашруулах тактик хэрэгжиж эхлэв. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор ялын тогтоол эзэндээ очих ёстой байдаг чэл хэрэгт буруутан болсон эрхмүүдийн тогтоолыг хуульд заасан хугацаанд өгдөггүй жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй.

Цагдаагийн дарга нарын ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэвээр буй юм. Учир нь энэ хэрэгт экс дарга нар биш, үймээн самуун дэгдээсэн, өдөөн турхирсан хүмүүсийг буруутай хэмээн үздэг. Харамсалтай нь тэдний хүсэл талаар болж тухайн үеийн цагдаагийн удирдлага хариуцлага алдаж, хүний амь нас үрэгдэхэд хүрсэн шалтгаанаар буруутгагдсан.

 Эх сурвалжийн мэдээллээр дээрх хэрэгт буруутгагдсан Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарын биеийн байдал сайнгүй сахарын эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэнэ. Бидэнд ирсэн мэдээллээр энэ долоо хоногт багтаан цагдаагийн экс удирдлагуудад ялын дүгнэлтийг нь  өгөх бололтой.


Б.Чанцал
Эх сурвалж: "Нийгмийн Толь"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш