logo
Манайхан дөрвөн медальтай ирлээ

Манайхан дөрвөн медальтай ирлээ

2012/10/18
Азийн оюутны аварга шалгаруулах таэквондогийн тэмцээн энэ сарын 11-13-нд Малайз улсын Саба мужийн Кота Кинабалу хотноо болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Монгол, Хятад, Тайланд, Казакстан, Малайз, Филиппин, Вьетнам, Сингапур зэрэг есөн орны тамирчид өрсөлдсөн юм.

Манай улсаас Н.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай шигшээ баг уг тэмцээнийг зорьсон билээ. Манайхан тун ч амжилттай оролцож, дөрвөн медальтай ирлээ. Эрэгтэй тамирчдаас 58 кг-ын жинд МУБИС-ийн оюутан М.Мягмарбаяр хүрэл медаль, 54 кг-ын жинд ХААИС-ийн оюутан М.Түмэнбаяр мөнгөн медалийн эзэн болжээ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд 49 кг-д МУБИС-ийн оюутан Н.Долгормаа мөнгө, 53 кг-ын жинд Г.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ. Багийн нэгдсэн дүнгээр долоон алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар Тайланд улс тэргүүн байрт шалгарчээ. Удаах байрыг Казахстан, Вьетнамын тамирчид эзэлсэн байна.

О.Чанцалдулам
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш