УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаад буй билээ. Чуулганаар Г.Батхүү, Д.Зоригт нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, тангаргыг нь өргүүлэх учиртай.
Өглөөнөөс эхлэн жагсаал зохион байгуулсан МАН-ынхан чуулганд оролцохгүй төдийгүй хуралдуулахгүйн тулд чуулганы танхимын хаалгыг буйдангаар хаан суугаад байсан билээ. Тэгвэл УИХ-д суудалтай бусад намууд ч чуулганы хуралдаанд оролцохгүй нь бололтой. УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлж буйгаар МАХН, МҮАН-ын "Шударга ёс " эвсэл, ИЗНН, бие даагч гишүүд ч өнөөдрийн хуралдаанд суухгүй бөгөөд өнөөдрийн чуулганы хуралдааныг хойшлуулах саналтай байгаа аж.