Чухам юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ яагаад ч дуугүй сууж болохгүй нь туйлын үнэн аж. Улстөржиж, нам эвсэл гэхээсээ илүүтэй ямар эрх баригчидтай, ямар шүүх засаглалтай улс оронд амьдарч байгаадаа энэ өдөр олон хүн гутарч суугаа. Ялангуяа итгэл сэтгэлээ төрд төлөөлүүлж хоёр хүүгээ илгээсэн өвөрхангайчуудын хувьд бүр ч хүнд байгаа. Өнгөрөгч сонгуулиас хойш анхаарлын төвд байсан Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргийн маргааныг шүүх эрх мэдэл, хөрөнгө мөнгө, олонхийн хүчээр дарангуйлан цэг хатгалаа. Монголын төр, хууль хяналтын байгууллага “АПУ” хэмээх архи үйлдвэрлэгчийн хөлд сөхөрч унана гэж хэн санах билээ. 10 дугаар тойрогт дэгдээсэн энэхүү зохиомол маргааныг Хан-Уул дүүрэг болон Өвөрхангай аймгийн сум дундын шүүх “АПУ” компанийн мөнгөөр эцсийн шийдвэр гаргаж, ямар ч давж заалдах эрхгүйгээр зүйлчилж өгөв.
Тиймээс өнгөрөгч мягмар гаригт Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд хуралдаж, хурлынхаа хууль бус шийдвэрийг аваад арынхаа хаалгаар зугтсанаар Өвөрхангай аймагт ялалт байгуулсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нар биш мөнгө, эрх мэдлээр далайлгасан “АПУ”-гийн Г.Батхүү, “Монгол шуудан”-гийн Д.Зоригт нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр болов. Төрийн эрхийг хүчээр лавшруулан атгахаас өөр бодолгүй байгаа АН-ын хувьд ч ичих, эмээх сэтгэл байхгүй байж болно. Харин тангараг өргөх гэж байгаа Г.Батхүү, Д.Зоригт нарт ичих булчирхай гэж байдаг болов уу. Эргээд яаж нутгийн зон олныхоо нүүрийг харна даа гэхээс өмнөөс нь ясаа хавталзуулж суугаа хүн олон байна.
- Та хоёр өвөрхангайчуудын нүүрийг яаж харна даа -
Жил хүрэхгүй хугацааны эрх мэдлээр насан туршдаа ард түмний хараал зүхлийг худалдаж авлаа. Айсуй он цагийн түүчээнд муу бүхний жишээ нь Г.Батхүү, Д.Зоригт хоёр болох нь тодорхой. Эрх мэдэл, мөнгөөр худалдаж авч болдоггүй зүйл гэж үүнийг л хэлээд байгаа юм. Тангараг өргөхөөр улайран зүтгэж яваа Г.Батхүү, Д.Зоригт нарт сонгогч олноос нь дайсан үгийг энэхүү нийт лэлээр дамжуулан уламжилъя. Сонгуульд өвдөг шороодсон уурандаа Хан-Уул дүүргийн шүүхэд хэрхэн хандаж байснаас эхлээд Г.Батхүү Таныг Засгийн газарт орох гэж хэрхэн чичирч, эцэст нь орж чадаагүйдаа шаралхаж намынхаа дарга Н.Алтанхуяг нарыг хөрөнгө оруулдаг телевизээрээ хэрхэн “алж” суусныг чинь ард олон андахгүй.
Харин Н.Алтанхуяг нар мэдээгүй бол захиалгат нэвтрүүлгийн эзэн нь хэн байсныг мэдэж ав. Нэвтрүүлгийг хийсэн Таны гар хөл бологсдыг чинь нэрлэж чадна. Үүний дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс харьяаллын бус шүүхэд өгсөн, цагдаагийн газрын дүгнэлт байхгүй байхад шууд шүүхэд хандах нь буруу хэмээн та хоёрыг буруутгахад Та Улсын дээд шүүхэд хандсан. Та Улсын дээд шүүх дээр ялагдал хүлээхээ мэдэж байсан учраас шүүх хурал болох өдөр өргөдөл гомдлоо татаж авсан. Учир нь та Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийг архи зарж ард түмнээ хордуулсан мөнгөөр хахуульдаж, өөрсдийн талд хариу гаргасан гэдгийг эх сурвалж хэлж байгаа.
Ард түмний хараа хяналтаас хол, хэвлэл мэдээллээс зайдуу нууц байдалд орон нутгийн шүүхээр асуудлыг эцэслэн шийдүүлсэн нь ч учиртай. Ийнхүү цаг уяж хугацаа хожих зуурт Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан Н.Лувсанжавт шахалт үзүүлж, өөрөөр нь өргөдөл өгүүлсний учиг ч тайлагдлаа. Ингээд Таны сана лыг нь үнэгүйдүүлж, доромжилж байгаа өвөрхангайчуудын дундаас сон гог дож, УИХ-д сууж байсан Ч.Сод номцэрэнг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар тавилаа. Харин АН-ын гишүүн Ч.Содномцэрэн нууц хуралдаан хийж, хуйвалдаанаас төр сөн шийдвэрээ өвөртлөөд арынхаа хаалгаар зугтаж одсон. Түүний дараа мөн л өвөрхангайчуудын итгэл сэтгэлээ удаа дараа өгч УИХ-д суулгаж байгаа УИХ-ын дарга З.Энх болдод хууль бус, хуйвалдааны хур лаас гарсан шийдвэрээ гардуулснаар Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын ги шүүн болох эрх нь нээгдэв.
Тодруулбал, Өвөрхангайн ард иргэдийн итгэл сэтгэлийг төрд гурван удаа төлөөлж УИХ-д суусан Г.Батхүү, Д.Зоригт нар, мөн өвөрхангайчуудын итгэл сэтгэлийг төрд төлөөлж, Засгийн га зарт хүртэл сайдаар ажилласан Ч.Сод номцэрэнгээр дамжуулж, өвөрхангайчуудын элч болж яваа З.Энх бол доор луйвраа баталгаа жуулж авлаа. Үүний дараа үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, ерөнхий команд лагч Ц.Элбэгдоржид энэ хоё рын нэрийг өргөн барина. Бүр тодот говол та бүхний нэгэн цагт сонгож, итгэл сэтгэлээ өгч байсан улстөрчид үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ц.Элбэгдоржтой нийлж өвөрхангайчуудын итгэл сэтгэлийг хөсөрдүүллээ. Уг нь өвөрхангай чуудын сонголт Г.Батхүү, Д.Зоригт нар биш, Н.Төмөрхүү, С.Чинзориг нар биз дээ.
Ингэснээр Г.Батхүү, Д.Зоригт нар нутаг уруугаа зорчих эрхээ алдаж байна гэсэн үг. Мэдээж ёс зүй, хүн чанарын хувьд тэр шүү дээ. Аягүй бол Өвөрхангай уруу орох замд орохыг хориглоно гэсэн тэмдэг дээр энэ хоёрын зургийг наах байлгүй. Арвайхээрийн төв замын дагуух түр зогсохыг хориглоно, удаан зогсохыг хориглоно гэх мэт замын тэмдгүүд дээр ичих булчирхайгүй хоёрын зу раг морилно гэдэгт эргэлзэх хэрэг – гүй. Өнөөдөр сонгогч олны боловс рол ямар ч байсан энэ хоёрын өмнө сонгуульдаж байсан үеэс хавьгүй дээшилсэн шүү дээ. 2008 онд сон гуулиар Г.Батхүү Та тэвш тэвшээр “Ерөөл” архи тарааж, Ардын намын сурталчилгаанд явах гэж байсан нут гийн жолооч нарыг бүгдийг нь мөн гөөр худалдаж авдаг байсан үе ард хоцорсон.
Энэ бол “АПУ”-гийн Г.Батхүүтэйгээ “булшлагдан” үлдэх болно. Та Арвайхээрийн гудамжаар хөлхөлдөх машин тэргийг аймгийн замын цагдаатай хамтран шалгаж, аль намын сурталчилгаагаар явааг асууж, өрсөлдөгч намын сурталчилгаагаар явж байгааг нь дүрэм зөрчсөн, техникийн бүрэн бус байдал гэ сэн шалтгаар журмын хашаанд хийдэг цаг чинь та хоёрын намтарт л үлдэнэ. УИХ-ын гишүүн гэхээсээ илүү “АПУ”-гийн хэмээн цоллуулж ирсэн Г.Батхүү Таны, төрийн түшээ гэхээсээ илүүтэй “Монгол шуудан”-гийн Д.Зоригт гэж нэрлүүлж ирсэн Таны улстөрийн замнал өнөөдрөөс эхлээд улам л хумигдах боллоо, яана даа.
С.Ууганбаяр
Эх сурвалж: “Монголын Үнэн”