“Киви” хамтлагийн дуучин Ука өөрийн дотны найз, дизайнер Г.Золцэцэг буюу Катятай хамтран нүүр будалт, үс засалт, стилистийн чиглэлийн "UK" хэмээх нэртэй загварын төв байгуулсан байна. Тэд энэхүү ажлаа дуучин Б.Мишээлийн "Гараас минь атга" дууны клипний стиль имижийг тодорхойлжээ. Энэхүү клип тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм байна. "UK" загварын төв тун удахгүй клип болон фото зураг авалт дээр ажиллах хэмжээний баг бүрэлдэхүүлж, загварын агентлагийн хэмжээнд ажиллах гэнэ шүү.