logo
Хар тамхи зөөвөрлөгчдөд тэнсэн харгалзах ял оноолоо

Хар тамхи зөөвөрлөгчдөд тэнсэн харгалзах ял оноолоо

2012/10/19
Хан-Уул дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан хэрэгт буруутгагдаад байсан Б.Даваацэрэн, Д.Хангай нарыг шүүх хурал өчигдөр боллоо.

Тэднийг сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлээ хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн хэргээр буруутган шүүсэн юм.

Хуралд даргалагч шүүгчээр Ё.Цогтзандан, улсын яллагчаар Г.Мижиддорж, өмгөөлөгчөөр Г.Жавзмаа, А.Бат-Эрдэнэ нар оролцжээ.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд, Б.Даваацэрэнд хоёр жил хорих ялыг тэнсэж, жилийн хугацаагаар хянан харгалзах, Д.Хангайд нэг жилийн хорих ялыг мөн хугацаагаар хянан харгалзахаар болсон байна.

Н.Болд

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш