logo
Г.Уянга гишүүний дурсамж сэдрэв үү

Г.Уянга гишүүний дурсамж сэдрэв үү

2012/10/19

УИХ-ын гишүүн Г.Уянгын хуучин цагийн дурсамж сэдэрсэн бололтой. Тэрбээр өчигдөр Төрийн ордныг гороолж, жагссан МАН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзаж, ярилцаж харагдсан.

Өөрөө хэдэн жилийн өмнөөс халуун, хүйтнийг ажралгүй жагсаж, тэмцэж явсан болохоор зовлонг нь ч сайн мэдэж байгаа байх. Тэр ч утгаараа хөдөөнөөс хэдүүлээ ирсэн тухай нь лавлангаа асуудалд “Тайван, ухамсартайгаар хандаарай” хэмээн зөвлөөд амжина лээ.

Хэдий улстөрийн намын хувьд өөр ч гэлээ мань гишүүнд “гудамжны тэмцэгч” гэж дуудуулж байх үе нь өнөөгийн өндөрлөгт хүрэх анхны алхам байсан болохоор дурсахгүй ч байхын аргагүй, уулзахгүй ч байхын нөхцөлгүй байсан биз ээ.


Эх сурвалж: "Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш