logo
Венесуэлээс Парагвайн дипломатчдыг хөөлөө

Венесуэлээс Парагвайн дипломатчдыг хөөлөө

2012/10/19
Венесуэль дахь Парагвайн Элчин сайд Виктор Касартелли болон Элчингийн гурван ажилтан Каракасыг гурав хоногийн дотор орхин гарах хэрэгтэй болов.

Венесуэлийн эрх баригчид ийм шийдвэр гаргасан аж.

Парагвайн парламент Ерөнхийлөгч Фернандо Лугог ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй гэж үзээд өнгөрсөн зургадугаар сард огцруулснаас хойш хоёр улсын харилцаа тасраад байгаа билээ. Үүний улмаас Венесуэлийн тал Парагвайгаас Элчин сайдаа татсан юм.

Ф.Лугог огцруулсны ард хар тамхины мафи байгаа хэмээн Каракасын удирдагч Уго Чавес мэдэгдсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш