logo
 Г.Алтан “Бүтээн байгуулалтын банк”-ны эрхээ авчээ

Г.Алтан “Бүтээн байгуулалтын банк”-ны эрхээ авчээ

2012/10/19
Цагтаа цалгиж явсан Г.Алтан хатагтайг “Бүтээн байгуу­лалтын банк” бай­гуулах гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Энэ удаа тэрбээр “На­дад 60 тэрбум төгрөг байна” хэмээх бор шувуу нисгэх болжээ. Түүнийг хувийн банкуудад хөрөнгө оруулж, хувь эзэмших хүсэлтээ гаргахад нь Монголбанк зөвшөөрөөгүй гэх юм билээ. Гэтэл энэ хүслээ гүйцэлдүүлэх гэсэн Г.Алтан нөлөө бүхий нэгэн эрхэмтэй нийлж, “Бүтээн байгуулалтын банк” бай­гуулах эрхээ авсан тухай эх сурвалжууд мэдээлж байсан.

Хамгийн гол нь түүнийг банкинд хөрөнгө оруулж хувьцаа эзэмшихийг Мон­голбанк зөвшөөрөөгүй атал хүн бүрийн хүсээд байдаггүй банкны эрхийг түүнд ийм амархан олгож буй нь сонирхол татаж буй. Ийнхүү Г.Алтангийн сүржин нэртэй банк Монголын банк санхүүгийн салбарт нэлээд сүр дуулиантайгаар орж ирэх нь тодорхой боллоо. Түүнийг банк байгууллаа гэх сургаар “Бөмбөгөр”-ийн хохирогчид ч шантааж хийх сурагтай.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш