Нийслэлийн хойд хэсгийн хэрэглэгчид болох Зургаан буудал, Долоон буудал, Чингэлтэй, Хайлааст, Бэлх, Сэлбэ, Дамбадаржаагийн гэр хороолол болон Салхит, Зуун мод, Ар Согоот, Яргайт, Яргайтын богино, Шаргаморьт, Майхантолгой, Гүнт,Баянбулаг, Санзай, Хуурай мухар, Ойн булаг, Хандгайт зэрэг зуслангийн нийт хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх, өвлийн оргил ачааллыг амжилттай даван туулах зорилгоор “Хайлааст” дэд станцын трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил өнөөдөр эхэлнэ.
Засвар шинэчлэл хийх хугацаанд 10 дугаар сарын 19-24 өдөр бүр 1 цагийн хугацаатайгаар 4 удаа цахилгааны хязгаарлалт хийгдэх бөгөөд иргэн аж ахуйн нэгж байгууллага бүр хязгаарлалт хийх хугацаанд эрчим хүчний зохистой хэрэглээгээ бүрдүүлж ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-наас санууллаа.