logo
Канад, Монголын хооронд зугаалагч С.Баяр

Канад, Монголын хооронд зугаалагч С.Баяр

2012/10/20
Ерөнхий сайд асан С.Баяр Канад, Монголын хооронд доншуулчлаад удаж байгааг ойрын эх сурвалжууд нь хэллээ. Сав л хийвэл Канад руу явж хэдэн сараар алга болчихдог. Монголдоо тун нууц байдлаар ирээд удалгүй буцдаг гэнэ. 2012 оны сонгуулиас хойш намынхантайгаа уулзах нь цөөрн, их төлөв гадныхантай хамт явж харагдах болжээ. Энэ байдал нь улстөрийн хүрээнийхний дотор өрнөж буй “С. Баяр Канадын иргэншилтэй болох гэж байгаа. Тэндээс орогнол хүссэн” гэсэн яриаг баталж байх шиг. Нөгөөтэйгүүр стандарт бус Засгийн газрын тэргүүнээр ажиллаж, Оюутолгойн гэрээг батлуулсан, улстөрийн томоохон нам МАН-ыг алга болгосон гээд С.Баярын үйлдсэн гэм их бий. Тэгэхээр хариуцлагаас зугатаж байна уу, Канадын юунд нь тэгтлээ татагдав гээд олон асуулт гарч байна.


Л.Хэрлэн
Эх сурвалж: “Зууны Мэдээ”   
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш