УИХ-ын сонгуулиар Өвөрхангайн тойрогт АН-аас нэр дэвшсэн Д.Зоригт, Г.Батхүү нарыг УИХ-ын гишүүнээр сонгосонд тооцох тухай шийдвэрийг СЕХ-ноос гаргасныг хууль бус шийдвэр гэж МАН-ын гишүүд үзэж байгаа юм.
Тиймээс тэд өчигдрөөс эхлэн жгасаал, цуглаан зохион байгуулж, энэ асуудлыг УИХ-аар хэлэлцхэгүй байхыг шаардаж байгаа. Жагсагчид өнөөдөр төрийн өндөрлөгүүдэд шаардах бичиг хүргүүлснийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт, Я.Содбаатар нар хүргэлээ.
УИХ дахь МАН-ын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт, Я.Содбаатар нар гардуулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өрөөнд орлоо.
МАН-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардах бичгийг гардуулахдаа, шүүхийн процесс дуусаагүй байхад гаргасан СЕХ-ны хууль бус шийдвэрийг хэлэлцэхээ хойшлуулж өгөөч ээ гэж хүсч байна гэж мэдэгдсэн юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг шаардах бичгийг авсныхаа дараа, “Ардчиллаа аврах ард түмний цуглаанд оролцогсод" гэсэн шаардах бичиг байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг асуудал байгаа бол УИХ-ын танхимдаа ороод яръя гэсэн юм. Увс аймаг дээр улаан цайм луйвар болчихлоо гээд байхад тэрнийг СЕХ УИХ-д өргөн мэдүүлчихсэн байхад одоо энэ дээр УИХ-ын юугаа ярьдаг юм бэ гэж МАН-ныхан хэлсэн. За тэгвэл ийм байдаг юм байж.
Шалгаж нягтлаад ярина биз гээд орхисон. Яг үүн шиг Өвөрхангай дээр бас л маргаан үүссэн. Үүнийг нь зохих байгууллага нь үзээд шүүхийн шийдвэрээ гаргаад СЕХ энэ хоёр хүн хууль зөрчсөн учир нөгөө хоёр нь орох юм байна гээд УИХ-д өргөн мэдүүлсэн. Одоо тэгэхээр УИХ-даа ороод л саналаа хэлээд, товчлуураараа илэрхийлээд явах ёстой. Түүнээс биш наана нь УИХ-ын хаалгыг буйдангаар хаагаад, УИХ-ын даргын өрөө рүү дайрч ороод түрэмгийллийн байдлын хэлбэрээр хийгээд хэрэггүй байх гэж бодож байна гэлээ.
Мөн ер нь шинэчлэлийн Засгийн газрын хийж байгаа ажил бол ард түмний хүсэл, дуудлагаар хийж байгаа ажил. Энэ нь хуучин байдлаа хадгалах гэсэн олон хүмүүст таалагдахгүй байна. Ялангуяа төсөв хэлэлцэж эхэлснээс хойш өчнөөн төчнөөн тэрбум төгрөгийн асуудлыг хөндөхгүй байх аргагүй, гаргаж хэлэхгүй байх аргагүй нөхцөл байдал үүсч байна. Энэ нь олон хүнийг цочирдуулж байна. Бэрхшээлгүй юм гэж байдаггүй. Гэхдээ ард түмэн дэмжиж байгаа учраас шинэчлэл өөрчлөлтийг цаашдаа тууштай хэрэгжүүлнэ гэсэн юм.
Б.Нар