УИХ дахь МАН-ын гишүүд Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан Өвөрхангай буюу УИХ-ын 10-р тойргийн шийдвэрийг эсэргүүцэж хоёр өдрийн турш Төрийн ордны гадна, болон дотор эсэргүүцлээ илэрхийлж байна. МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд УИХ-ын чуулганы танхимыг буйдангаар хааж, суулт хийсэн бол МАН-ын гишүүд дэмжигчид төрийн ордны гадна эсэргүүцлийн жагсаал хийж байгаа юм.
Өчигдөр /2012.10.19/ үдээс хойш “Ардчиллаа аврах ард түмний жагсаал”-ын төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад тус бүр хаягласан долоон зүйл бүхий шаардах бичгийг өгөхөөр Төрийн ордонд орж ирсэн юм. Гэвч холбогдох албаны хүмүүс бичгийг авахаар жагсагчдын төлөөлөгчидтэй уулзсан боловч заавал биеэр өгнө гэх шаардлага тавьж, бичгийг өгсөнгүй. Тиймээс УИХ дахь МАН-ын гишүүд болох Н.Энхболд, С.Бямбацогт, Я.Содбаатар нар бичгийг авч Төрийн өндөрлөгүүдэд дамжуулахаар болсон юм.