УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд нар өнөөдөр /2012.10.19/ өглөө 09.00 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн Соёлын ордонд “Нийтийн зар мэдээний самбар” гардуулах арга хэмжээг зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа оролцсон юм.
Уг арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчид, дүүрэг хороодын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөл оролцсон юм. Нийт 200 ширхэг нийтийн зар мэдээний самбарыг тус дүүргийн 16 хороонд өгч, олон хүн цугладаг газар байршуулж, иргэдийг мэдээллээр хангах юм байна. “Мэдээлэлтэй иргэн мэдлэгтэй байдаг, мэдлэгтэй иргэн эрх мэдэлтэй байдаг” хэмээдгээр Хан-Уулчууд ийнхүү нэгдэж, дүүргийн хэмжээнд баялагийн төлөвлөлт, хуваарилалт ямар байгааг мэдэх, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн болон дүүрэг хороодын үйл ажиллагааны талаарх мэдээллийг тогтмол авч байхын зэрэгцээ хяналтанд тэгш оролцох боломжийг бүрдүүлж өгч байгаа гэдгийг гишүүд онцолж байлаа. Түүнчлэн ойрын хугацаанд Багахангай, Багануур дүүргийн иргэдээ мэдээллийн самбартай болгохоор төлөвлөжээ.
Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга нар хүсэлт гаргасны дагуу энэхүү самбаруудыг өгч байгаа бөгөөд УИХ-ын гишүүдийн сүүлийн хагас жилийн хууль сурталчлахад зарцуулах төсвөөс зардлыг нь гаргасан байна. Мөн уг нийтийн зар мэдээний самбартай холбоотой санал, хүсэлтийг Шинэчлэлийн Засгийн газрын 1111 дугаарын утсаар авч байх юм.