Апофис жижиг гаригаас гадна өөр томоохон хоёр жижиг гариг дэлхийд заналхийлж байна. Мөргөлдөхөөс сэрэмжлэхийн тулд тэдгээрийн тойрог замыг арга буюу өөрчилж болзошгүй гэж «Энергия» пуужин-сансрын корпорацийн ерөнхийлөгч Виталий Лопота мэдэгдэв. Эдгээр хоёр жижиг гаригийн даялал Дэлхийн тойрог замтай соливцон зөрөж мэднэ. Ойрын хэдэн арван жилд дэлхийтэй мөргөлдөх ялимгүй боломж байна гэж эрдэмтэд үзэж байна. Аюулыг арилгахад бараг 70 тонн даацтай зөөгч пуужин шаардагдана. Тэр жижиг гаригийн даялалыг өөрчилж мэдэх сансрын аппаратыг хөөргөнэ гэж Лопота өнөөдөр «Российская газета» сонинд нийтлүүлсэн ярилцлагдаа мэдэгджээ. 3-5 жилийн дотор үйлдвэрлэж болох ийм зөөгч пуужинг алсын сансар эзэмших дан энх тайван зорилтыг биелүүлэхэд хэрэглэж болно гэж эрдэмтэн мэдэгдэв.